Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ зодог тайлахаа зарлалаа

Zuv.mn
9 цаг 15 минутын өмнө

Японы мэргэжлийн сүмогийн 73 дахь аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ зодог тайлах болсноо зарлалаа. Өвдөг, нурууны гэмтлээс үүдэн тогтвортой амжилт үзүүлж чадахгүй байсан түүнийг Ёкозкүнагийн зөвлөл оны эхээр гурван озэкитэй хүчээр бэлтгэл хийлгэсэн бөгөөд тэр үед Ёкозүна гурав давж, дөрөв унасныхаа дараа бэлтгэлээс явж, тун удалгүй "Зодог тайлахад бэлэн" гэсэн мэдэгдэл хийсэн байдаг юм. Өөрөөр хэлбэл, энэ тэмцээнд сайн барилдахгүй бол зодог тайлах шахалтыг үзүүлж байсан бөгөөд энэ ёсоор болж байна. 

 Монголоос төрсөн тав дахь ёкозүна болсон Г.Ган-Эрдэнэ 2015 оны Нацү башёд анхны түрүүгээ авч, 2015 оны Нагоя башёд шинээр озеки цол хүртсэн бөгөөд 2021 оны Аки башё хүртэл амжилттай барилдаж ёкозүна цол хүртсэн юм. "Эзэн хааны цом"-ыг 10 удаа хүртсэн түүнийг 2023 онд Монгол Улсын гавъяат тамирчин цолоор шагнаж байв. 

Монголоос төрсөн ёкозүна цолтнууд:

  • 68 дахь ёкозүна Асашоёорюү /цол хүртсэн жил 2003-зодог тайлсан жил 2010/
  • 69 дэх ёкозүна Хакүхо /цол хүртсэн жил 2007/
  • 70 дахь ёкозүна Харүмафүжи /цол хүртсэн жил 2012-зодог тайлсан жил 2017/
  • 71 дэх ёкозүна Какүрюү /цол хүртсэн жил 2014-зодог тайлсан жил 2021/
  • 73 дахь ёкозүна Тэрүнофүжи /цол хүртсэн жил 2021/


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна