Авто спортын шилдгүүдийн тулаан “ДАКАР РАЛЛИ-2025” өчигдөр өндөрлөлөө. Энэ удаагийн "Дакар" монголчуудын хувьд сэтгэл дэнслүүлсэн, соннирхолтой сайхан уралдаан болж өндөрлөлөө. Учир нь, авто спортын оргил, "олимп" гэх зэргээр нэрлэгддэг уг тэмцээнд Монгол Улсаас олон улсын хэмжээний мастер П.Мөрөн оролцсон юм. Гараанаас гараанд уралдаанаа чамбайруулж, байраа ахиулж явсан манай тамирчин мотоциклын эвдрэл, түүнийгээ зассаны улмаас улмаас 35 цагийн торгууль хүлээж, эхний 20 дотор багтах найдлагаа болгосон ч үлдсэн гурван гараандаа амжилттай уралдан замаа дуусгаж, финиш медалиа авч чадлаа.
Манай баатар баярт мөчөө дэмжигчидтэйгээ хуваалцаж, сошиал хаягтаа "Бид чадлаа 14 хоног 8000КМ хүний тэсвэр тэвчээрийн туйлыг шалгадаг тэмцээнийг дуусгалаа. Дакар бол Дакар хэлэх тайлбарлах үг надад алга байна. Уналт бас босолт зөндөө байлаа гэсэн ч ард нь гарлаа. Одоо юу бодож байна гээч ?? ..... Дараачын Дакарыг бодож суундаа 20 ны өглөө 07:00 цагт Монголдоо очно бэлтгэлдээ орнодоо. 14 Хоногийн турш миний мөрөөдөлтэй хамт байсан дэмжсэн гэр бүл, найз нөхөд, ах эгч нар дүү нартаа хайртай шүү бас баярлалаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.10.22.148
Баяр хүргэе залуу минь.Оргилын дээд амжилт гаргаарай гэж хүсэн ерөөе.Эр хүн санасандаа эмээлтэй хүлэг харайсандаа.
Хариулах