УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Засгийн газрыг огцруулах санал гаргаж гишүүдийн гарын үсгийг цуглуулж буй. Энэ асуудал дээр шадар сайд Т.Доржханд ямар байр суурьтай байгааг тодрууллаа.
Т.Доржханд: "Засгийн газрыг огцруулах асуудал дээр нэр бүхий гишүүд гарын үсэг зурсан байна. Үүсээд байгаа нөхцөл байдал, ялангуяа зарим иргэдийн амь насаа алдсан тохиолдолд эмгэнэл илэрхийлье.
Энэ асуудлыг шийдэх зорилгоор хамтарсан Засгийн газар байгуулагдсан шүү дээ. 34 жилийн хуримтлагдсан асуудлуудыг байгуулагдаад 3-4 сар л үйл ажиллагаа явуулж байгаа Засгийн газартай хариуцлага тооцох нь шударга биш л дээ.
Дөнгөж ажлуудаа эхлээд төслүүдээ санхүүжүүлэхээр хөрөнгө оруулалтыг нь босгоод явж байгаа ийм үед Засгийн газрыг огцруулна гэдэг нь зөв үйлдэл биш. Би их хурлын гишүүн үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд Засгийн газрыг огцруулах асуудлыг тавина гэдэг бол Монгол улсын том эрх ашигтай нийцэхгүй. Мэдээж хувь хүний байр суурийг хүндлэлгүй л яах вэ.
Би Ч.Лодойсамбуу гишүүнийг хувь хүний хувьд их дэмждэг. Цаашдаа улс төрдөө зөв яваасай, зарчмынхаа хатуу байр суурин дээр байгаасай гэдэг тал дээр ойлголцоод дэмжээд явдаг.
Чухал төслүүд урагшилж байгаа энэ үед дотоод улс төр нь болохгүй байгаа юм шиг, Засгийн газар нь огцорчих гээд ч байгаа юм шиг ийм мэдээлэл түгээх нь Монголын эдийн засагт цаашлаад ардчилалд сайн зүйл биш.
Би Засгийн газрыг огцорно гэж бодохгүй байна. Яагаад гэхээр энэ Засгийн газар маш их хичээж ажиллаж байна. Огцрох үндэслэл үүссэн гэдэгт итгэлгүй байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.94.128
Hen zasgiin gazar geed baigaan, oyun-erdeneiig l ogtsoruulna gesen shd, ovoo gesen yamar teneg yum yaridag yum be
Хариулах178.174.229.45
MUU HURD ERGUULEH BOLOMJ NAMIIN GAR CHIN OYUERDENEES MUNGU AVSAN BOLOLTOI
Хариулах59.153.113.152
Монгол хүнд их нүгэл үйлдэж байгаа харь санаатан даа
Хариулах103.168.34.53
Бузар, яасан их айж байх юм. Худалч. бүр далан худалч. Албан тушаалын төлөө нүдээ ухаад өгөхөд ч бэлэн салбадай.
Хариулах