Ч.Лодойсамбуу: Хүн нь байхад хэрэг нь олдоно. Шоронд ороод дуусдаг шүү дээ гэх зэрэг дарамт ирж байна

Х.Есү
14 цаг 33 минутын өмнө

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Засгийн газрыг огцруулах санал гаргаж гишүүдийн гарын үсгийг цуглуулж буй. Түүний энэхүү саналд нэгдэж гарын үсэг зурж байгаа гишүүд байгаа боловч нөгөө талаар олон дарамт шахалт ирж байгаа талаараа ийнхүү ярилаа. 

Тэрбээр "Над руу маш олон дуудлага ирж байна. Манай намын янз янзын хүмүүс залгана. Нөгөө намаас дарамт шахалт үзүүлнэ гээд өчнөөн л юм боллоо. Сүүлдээ утсаа унтраалаа. 

Ардын намынхан ч үүнийг дэмжиж байна. Гэхдээ яаран зурахгүй гэдгээ хэлж байна. "Ерөнхий сайдыг огцруулна гээд явна гэдэг бол улс төрөөс арчигдаж байгаа л гэсэн үг" гэж хэлж байна. 

Засгийн газрын хамгийн том ач холбогдол өгөх ёстой зүйл нь нэг жил хоёр жил гэдэг хугацаа юм уу, нэг хоёр хүнийх нь амь, хүний эрхийн түвшин юм уу. Төр хүнээ хайрлаж, хамгаалж, хөгжүүлэх гэж, элбэг хангалуун амьдрах нөхцөлөөр нь хангах гэж төр байдаг юм. Тэрнээс биш төр засгийн газраа байгуулаад нэг хоёр жил тогтвортой байхын тулд байдаггүй. 

Яг аль нь чухал зорилго юм бэ гэдгээ харах юм бол энэ Засгийн газар огцрох болзлоо бүрэн хангачихсан. 

Бид Халхын голын дайнд 400 гаруй хүнээ алдаж байсан. Харин одоо утаанд хэдэн хүнээ алдаж байна. Монгол төрд хүнийх нь амь чухал биш өөр юу чухал юм. Хүний амиар улстөржлөө гэж хэлж байгаа хүмүүс өөрсдөө хүний амийг улс төр болгож байгаа. Монголд энэ байдал хэзээ эхэлсэн бэ гэхээр 2018 оны долдугаар сарын 1-нд төр нь өөрөө таван хүнээ буудчихаад араас нь амь нэхэнгүүт улстөржлөө гэдэг болсон. Тэр цагаас хойш бүх зүйл ёс суртахуунгүй болж эхэлсэн. 

Монголчууд шинэ цагийн дарангуйлагчаасаа эртхэн салах ёстой. Бидэнд хоёр гурав дахь дарангуйлагч хэрэггүй. Надад зөндөө дарамт ирсэн. Гэхдээ би над руу ярьсан хүмүүсийн нэр усыг зарлахгүй. Гэхдээ тэд тойруу аргаар зөвлөгөө юм шигээр "Лодой чи өмнөх Засгийн газрыг огцруулах оролдлогууд болон бүтэлтэй, бүтэлгүй болсон жишээнүүдийг сонс доо. Шоронд ороод дуусаж байгаа биз дээ. Хүн нь байхад хэрэг нь олдоно. Чи ийм л зам руу орлоо доо. Больчихож болдоггүй юм уу" гэдэг. Гэхдээ би энэ зэргийн дайралтууд ирэхийг тооцохгүйгээр хөдөлнө гэж байхгүй шүү дээ.

Л.Гантөмөр дарга бол ардчилал гэж юу болохыг яс цусаараа мэддэг хүн. Тэр үед зүгээр сэтгэл хөдлөлөөрөө тэгээд хэлчихсэн. Одоо хэлсэн үгэндээ харамсаж байгаа. Би бас хэдэн жил ойрхон ажилласан. Даргынхаа ямар хүн бэ гэдгийг мэднэ шүү дээ" гэлээ. 




Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 178.174.229.45
    4 цагийн өмнө

    OYUERDENE HARVARD TUGSSUN GJ HUDLAA HELSEN - HUURAMCH DIPLOMTOI HUNIIG AJILAAS N HALDAG HUULTAI . ZUVHUN ENE SHALTGAAN HANGALTTAI OGTSROH SHALTGAAN SHUU DEEE

    Хариулах
  • 59.153.113.152
    7 цагийн өмнө

    Хэ энэ залуу хэлсэн хэлээгүй угаасаа л тэр хэлмэгдүүлэлт байсаар л байгаа жүжих хэрэг байна уу

    Хариулах
  • 71.205.4.58
    8 цагийн өмнө

    Yag Odoo bol Chingis haan Er gej zalraad ch utaa arilahgui amid yavah erhtei yum bol eeriin boloh busdiin ami nasiig hamgaalah uuregtei bus uu?

    Хариулах
  • 103.145.234.94
    8 цагийн өмнө

    АН -ын Ардчилал ярьсан Хувийн Өс Хонзонгийн Сэдэлтэй үг үйлдэл ярьсан хэлсэн өшөөгөө авах маягтай ёс зүйгүй үйлдэл аргагүй боловсрол муутай сагсуу бардам Төрийн далбааг урж тасдсан онгироо сагсуу баярхсан, 5 тэрбумын дээд зэрэглэлийн байранд сарын 12 сая төгрөгөөр амьдардаг гэж цээжээ дэлдсэн Хүзүүгүй Хүний дүр төрхийг Яах аргагүй харууллаа., Улс төрийн төлөвшил ёс зүйгүй бүдүүлэг залуучуудаар төрийг түшээд болгож сонгох ийм аюултай хор уршигтай,

    Хариулах
  • 202.55.188.113
    12 цагийн өмнө

    Лодой самбуу айх имээх зүйл огт байхгүй. Үнэний төлөө монголын пралемент ямар шийдвэр гаргахыг л харна. Үнэнийг худал болгодог тийм зүйл бол манай ЗГт байгаа ,нууцгүй. Ямар нэгэн шалтаг дураараа гаргаж ирдэг,жишээ нь Элбэгдорж гэдэг хүн байгаа тэр хүний нэрийг цаг минут тутам ярж муулдаг. Үнэхээр муу хэрэг хийсэн бол барьж аваад шоронд хийчих эрх нь байгаа. Тэхгүй зүгээр суулаад байдаг. Иймж байж болохгүй. Ардчилсан монгол улсын ЗГ сайд оюунэрдэнэ !Огцорох ёстой. 700гаран хүний амь нас сүйдсэн хэргээр, энэ үэл бол яах аргагүй гэмт хэрэг.

    Хариулах
    • 59.153.86.32
      9 цагийн өмнө

      ХАРАГДАА ЧИ НОХОЙТООД ЗӨВЛӨЖ БГАА ГЭХ ҮҮ БУУНЫ НОХОЙ..ЁДОР