Хайртынхаа бэлгийг ХААН Банкны картаар авбал хөнгөлөлттэй

Х.Есү
6 цаг 50 минутын өмнө

Хамгийн нандин дурсамжийг хамтдаа бүтээх хайрын баярт зориулсан бэлгээ сонгож амжсан уу? Бэлэг сонгохдоо дараах газруудаар үйлчлүүлээд 30%-50% хүртэлх хувийн шууд хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжтой боллоо. Гайхалтай биш гэж үү? Хэрвээ та хайртай хүндээ,

 Амтлаг бэлэг сонгохыг хүсвэл Godiva  Mongolia- Шангри-Ла молл, 1 давхар, Галлериа Улаанбаатар, 1 давхар

Анхилам цэцгийн баглаа авах бол  Little heavan in UB- “Мөнгөн завьяа”-гийн баруун хойно, Токио таун, 1 давхар

Нүд гялбам тансаг гоёл, чимэглэлийг Luxenter - Шангри-Ла молл, 2 давхар

Хамгийн гоё номуудыг Alphabook- Bluesky tower, 1 давхар, Могул tower, 1 давхар, Зайсан стар, 1 давхар,  Maxmall, 1 давхар, Баянмонгол баруун талд Саруул хорооллын урд шинэ барилга, 1 давхар

Тав тухтай тансаг орчинд хамтдаа байхыг хүсвэл Шангри-Ла моллын 1 давхар болон Хүүхдийн 100-д байрлах Brussels Belgian beer cafe-г сонгон үйлчлүүлээрэй. Энэхүү урамшуулал 2025.02.10-2025.02.14-нийг дуусталх хугацаанд үргэлжилнэ.

 ХААН Банкны харилцагчид энэхүү газруудаар үйлчлүүлэхдээ:

  • Platinum кредит, Priority дебит карт- 50% (Нэг харилцагчийн хөнгөлөлт тооцогдох худалдан авалтын дээд дүн 500,000₮, нэг харилцагчид олгох хөнгөлөлтийн дээд дүн 250,000₮)
  • Signature дебит/кредит, Glamour кредит карт- 40% (Нэг харилцагчийн хөнгөлөлт тооцогдох худалдан авалтын дээд дүн 500,000₮, нэг харилцагчид олгох хөнгөлөлтийн дээд дүн 200,000₮)
  • К карт- 30% (Нэг харилцагчийн хөнгөлөлт тооцогдох худалдан авалтын дээд дүн 500,000₮, нэг харилцагчид олгох хөнгөлөлтийн дээд дүн 150,000₮)

Харин дараах зүйлсийг анхаараарай:

  • Энэхүү урамшуулал нь зөвхөн дээр дурдсан картуудад хамаарна.
  • Зөвхөн дээрх байгууллагад ХААН Банкны ПОС дээр сонгогдсон картаараа уншуулсан гүйлгээ тооцогдоно.
  • Онлайн худалдан авалтаар хийгдсэн гүйлгээ тооцогдохгүй.
  • Харилцагч ХААН Банкны хэдэн карттайгаас үл хамааран, нийт картаараа сонгогдсон байгууллагаас хийсэн худалдан авалтад хөнгөлөлтийн дээд дүн үйлчилнэ.

Хэрэв та ХААН Банкны кредит болон дебит карт захиалах бол банкны салбар нэгжид очих шаардлагагүйгээр Khan Bank аппликэйшнээр хандан захиалж, үнэ төлбөргүй хүргүүлэн аваарай. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна