Худалдаа, үйлдвэр, үйлчилгээний үндэсн ий нэгдсэн холбооноос Монгол хүний оюун санаа, хүч хөдөлмөрөөр бүтсэн бүхнийг дэлхийд үнэлэмжтэй болгох зорилгоор "Монгол эв нэгдэл" төслийг эхлүүлж, 21 аймгийн үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнээс бүрдсэн үзэсгэлэн худалдааг 2025.02.01 - 28-ны хооронд нийслэл Улаанбаатар хотноо дэлгэн танилцуулж байна.
Тус үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэр үйлчилгээ эрхлэгчид оролцож, цагаан сарын бүрэн хэрэглээ болох онцлог идээ шүүс, хүнсний эко бүтээгдэхүүн, үндэсний бэлэг дурсгал, Монгол дээл хувцсаа дэлгэсэн байна.
Түүнчлэн хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны уулзалт, арга хэмжээ, олны танил хүмүүс үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжин сурталчлах зэрэг үйл ажиллагаанууд зохион байгуулагдаж, үйлдвэрлэгчдийн үнээр хэрэглэгчдийн гарт бүх бүтээгдэхүүн хүрэх болно.
Холбогдох утас: 77073737, 80887777, 88107116
Хаяг: Яармагийн 3-р буудал Хангарьд ордны замын баруун хойд талд Horse motors-ын баруун талд төв зам дагуу байрлалтай.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна