Он гарсаар улсын хэмжээнд эхний нэг сарын байдлаар 21 аймгийн 98 сум, дүүрэгт 357 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 483 хүний амь нас, 44.3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.
Бүртгэгдсэн гамшиг, аюулт үзэгдлийн 85 хувь буюу 305 нь обьектын гал түймэр, 12 хувь буюу 43 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, бусад гурван хувь нь геологийн болон биологийн гаралтай аюулт үзэгдэл эзэлж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна