О.Алтангэрэл: Угаартаж нас барсан дөрвөн иргэний мэдээллийг задалсан Б-г шалгаж байна

Х.Есү
2025/02/11

Нэг гэр бүлийн зургаан хүн угаартсаны улмаас нас барсан хэрэг гарсан. Тэдгээр иргэдийн хувийн мэдээлэл цахим орчинд ил болсон. Тус мэдээлэл хаанаас задарсан эсэхийг хууль зүйн сайд О.Алтангэрэл олж тогтоон хариуцлага тооцно хэмээн мэдэгдээд байсан юм. 

Харин өнөөдөр тухайн мэдээллийг задалсан хүнийг олж тогтоон шалгалтын ажиллагаа явуулж байна хэмээн мэдэгдлээ. 

Тодруулбал, "Ажилтнуудын мэдээллээ солилцдог групп чатаас угаартаж нас барсан гэр бүлийн талаарх мэдээллийг задалж, олон нийтэд дэлгэсэн Б-г дөрвөн хүний хамт хэрэг үүсгэн шалгаж байна. 

Бид хүүтэй холбогдсон. Цагдаагийн байгууллагаас хамгаалалтад авах уу гэдэг саналыг тавихад тэд татгалзсан. Одоо өмгөөлөгчийн туслалцаа аваад явж байна. Амь насаа алдсан иргэдийн хэрэг үргэлжлүүлэн шалгагдаад явж байгаа.  

Угаартсан дөрвөн иргэний мэдээллийг задалсан хэрэгт шалгагдаж байгаа хүмүүс төрийн алба хаагчид биш. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад бид хэнийг ч буруутгаж болохгүй учраас шууд хэрэгтэн гэж хэлж болохгүй" гэлээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.190.15
    2025/02/12

    Энэ Алтангэрэл мэдээлэл задруулсан гэж өөр юм яриад байх шиг бна. Мэдээлэл задруулсан гэдэг нь нэг гэр бүлийн олон хүн угаартаж нам барсан мэдээллийг нуун дарагдуулсан байсныг нь нийтэд мэдээлсэнд арга хэмжээ авах гээд бгаа бололтой.

    Хариулах
  • 71.205.4.58
    2025/02/11

    Manai shudraga une I "tuil" setguulchdiin teleelel baigaad medeelel olj avah erhiig daguu gem zamgui ungerne biz dee

    Хариулах