CU-ийн худалдагч охины толгойг цохиж гэмтээсэн эмэгтэйг 100 мянган төгрөгөөр торгожээ

Х.Есү
5 цаг 54 минутын өмнө

Нэгэн эмэгтэй CU сүлжээ дэлгүүрийн худалдагчийн биед халдаж толгойн тус газарт цохиж, агсам тавьсан хэрэг цагдаагийн байгууллагад нэгдүгээр сарын 16-ны өдөр бүртгэгдсэн байдаг.

Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэс дээр бүртгэлд авч, шалгалтын ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлсэн. Бусдын биед халдсан уг эмэгтэйд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 100 нэгж буюу 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.177.194
    3 цагийн өмнө

    Төр торгосон мөнгөө хохирсон хүнд нь өгмөөр юмаа.

    Хариулах