2024 оны авлигын индексийн жагсаалтыг "Транспаренси интернэйшнл" байгууллагаас өчигдөр /2025.02.11/ танилцууллаа. Манай улсын хувьд авлигын индексээр долоон байр ахилаа.
Ерөнхий сайдын авлигын эсрэг хийсэн тэмцэл, 5ш ажиллагаа үр дүнд хүрч, Монгол Улс дэлхийн 180 гаруй орноос 121-т эрэмбэлэгдэж байсан нь 114 болж ахисан ч үр дүн нь бахь байдгаараа байгаа юм.
Учир нь 2023 онд манай улс 121-р байранд 33 оноотой жагсаж байсан бол сая гарсан жагсаалтаар мөн л 33 оноотойгоор 114-т эрэмбэлэгдсэн байна.
Тэгэхээр манай урд байсан долоон улсын авлигын индекс буурснаас биш манай улсын индекс сайжраагүй гэсэн үг.
Ингэснээр сүүлийн гурван жил 33 оноогоор үнэлэгдэж байгаа нь энэ юм. Үүнээс харвал авлигатай хийж байгаа тэмцэл, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ "Бай"-гаа онохгүй байгааг харуулж байна.
Энэ онд Непал, Нигер, Тайланд зэрэг улсуудын араас эрэмбэлэгджээ.
"Транспаренси интернэйшнл" байгууллага нь дараах хүчин зүйлүүдэд үнэлгээ хийж, индексээ тодорхойлдог:
Точвхондоо, Засгийн газраас авлигатай тэмцэх тэмцлийн ажлыг сүүлийн жилүүдэд эрчимтэй хэрэгжүүлж байгаа ч 2023, 2024 оны үнэлгээнүүдээс харахад төдийлөн үр дүнд хүрээгүй гэдгийг авлигын индекс өөрчлөгдөөгүй байгаагаас харж болох юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна