Хогийн сувагт хог шатаж байсныг унтрааж утаажилтын бүсээс 49 иргэнийг гаргажээ

Х.Есү
4 цаг 56 минутын өмнө

Хогийн сувагт хог шатаж байсныг унтрааж утаажилтын бүсээс 49 иргэнийг гаргажээ. 

Тодруулбал, 

Баянзүрх дүүргийн 7 дүгээр хороонд орцоор дүүрэн утаа байна гэсэн дуудлага мэдээллийг өчигдөр 10:27 цагт хүлээн авчээ. 

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус байрны 2х2 метр хэмжээтэй хогийн сувагт хог шатаж байсныг ажиллаж унтраасан байна. Утаажилтын бүсээс 49 иргэн /35 том хүн, 14 хүүхэд/-ийг гаргажээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна