Улсын хошой аварга малчин, саальчин, тариаланчид цол тэмдгээ гардлаа

С.Гандэлгэр
2025/02/12

Засгийн газрын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин, Улсын хошой аварга малчин, Улсын аварга саальчин, Улсын аварга тариаланч хамт олонд шагнал гардуулах ёслолын арга хэмжээ боллоо.

Улсын хошой аварга малчин:

-Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн малчин Гочоогийн Ганбаатар
Улсын аварга саальчин:
-Чулуут сумын Зуун мод багийн саальчин Дашдаваагийн Мадиймаа;
Улсын аварга тариаланч хамт олон:
-Төвшрүүлэх сумын “Бага хангай” ХХК
Монгол улсын аварга малчин:
-Өндөр-Улаан сумын Хануй багийн малчин Мухлаашийн Баданжүний
-Батцэнгэл сумын Дэл багийн малчин Лхагвасүрэнгийн Отгонбаяр
-Хашаат сумын Цайдам багийн малчин Доржийн Доржготов
-Ихтамир сумын Хөхнуур багийн малчин Пүрэвийн Нармандах
-Чулуут сумын Хайрхан багийн малчин Дашжоогийн Ганбаатар
-Хотонт сумын Орхон багийн малчин Чимэддоржийн Буяндэлгэр нар шалгарчээ.





Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.