Н.Учрал: Үнэ, төлбөр татвар нэмэхийг хориглох шийдвэрүүд гарсан

Т.Отгонсувд
5 цаг 19 минутын өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал танилцууллаа. 

Тэрбээр "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар эдийн засгийн нөхцөл байдлын талаар Сангийн сайдын мэдээллийг сонслоо. Эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан холбогдох арга хэмжээ авахыг сайд нарт Ерөнхий сайд үүрэг болгосон.

 21 аймаг болон нийслэлд ямар нэг төлбөр хураамж нэмэгдүүлэх, хууль дагуулж татвар нэмэхийг Засгийн газрын шийдвэрээр хориглож байна. 

Экспортын бүтээгдэхүүний боомтын гарцыг нэмэгдүүлэх тал дээр арга хэмжээ авна. 

Ус, дулааны үнийг нэмэгдүүлэх шийдвэр гарсан талаар Монголбанкнаас мэдээлэл авсан. Тэгэхээр үнэ нэмэхийг хойшлуулах үүрэг, чиглэл өгсөн байгаа. Иргэд ямар нэгэн татвар, хураамж, төлбөр нэмэгдэнэ гэж санаа зоволтшгүй" гэв. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна