Скүүтерийг 16 нас хүрсэн хүн, хамгаалалтын малгай хэрэгсэл зүүж замын хөдөлгөөнд оролцоно

Х.Есү
Өчигдөр 10 цаг 09 минут

Скүүтерийг мопедийн ангилалд оруулж тооцохоор болжээ. 

Тодруулбал, Монгол Улсын MNS 4598:2025 стандартаар тухайн тээврийн хэрэгсэл буюу скүүтерийг мопед ангилалд оруулж тооцохоор болжээ. 

Мопед ангилал нь 0.25квт-аас 4квт-ын хүчин чадалтай 50км цагаас илүү хурдтай байхаар замын хөдөлгөөний дүрэмд заасан байдаг. Мопед скүүтерийг 16-аас дээш насны хүн унаж, хамгаалалтын малгай болон хамгаалах хэрэгсэл зүүж замын хөдөлгөөнд оролцоно. 

Скүүтерийг унахдаа зориулалтын унадаг дугуйн замаар зорчино. Үгүй бол зорчих хэсгийн баруун тал руу шахаж хөдөлгөөнд оролцоно. Мөн зүүн гар тийшээ эргэхдээ зөвхөн явган хүний гарцаар түрж гарах хуулийн зохицуулалттай байгаа талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна