Т.Мөнхсайхан: П.Батчулуун эмчийг гүйцэх дадлага туршлагатай эмч байхгүй

Х.Есү
Өчигдөр 12 цаг 09 минут

“Хүний эд эрхтэн зөвшөөрөлгүй авсан” хэрэгт буруутгагдсан П.Батчулуун эмчийн 2.6 жилийн хорих ялыг хэвээр үлдээсэн. П.Батчулуун эмчтэй холбогдох асуудлаар болон донорын тухай хуулийн талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаас тодрууллаа.

Тэрбээр, "тархины үхэлтэй донороос эд эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал өнгөрсөн хугацаанд манай улсад нэлээдгүй хэдэн тоогоор хийгдсэн. Үүнийг хийж хэрэгжүүлж байгаа үндэсний багууд маань ард иргэдэд мэдээ мэдээлэл хийж түгээх нь ажлынх нь нэг хэсэг. 

Эмч эмнэлгийн ажилчид ажил үүргээ гүйцэтгэж яваад эрүүгийн хариуцлага ял шийтгэл авдаг цөөхөн улсын нэг болчхоод байна. Тэгэхээр эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийнхээ эрх зүйн байдлыг сайжруулах ёстой. 

П.Батчулуун эмч л олонд мэдэгдсэн тохиолдол болохоос 2023-2024 онд 20 орчим эмч ял авсан байдаг. Би шүүхийн шийдвэр гарснаас хойш байр сууриа илэрхийлж байгаа бөгөөд шүүхийн шийдвэр гарахаас өмнө П.Батчулуун эмчтэй хоёр удаа уулзаж, Эрүүл мэндийн сайдын хувьд надаас ямар туслалцаа хүсэх талаар нь асууж, тодруулсан. 

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн асуудал гарсан. Үүнд өмгөөлөгчийнх нь зүгээс Дээд шүүхэд хандана гэдгээ илэрхийлсэн байна лээ. Ингээд шүүхийн процесс явж байгаа тул үнэлэлт, дүгнэлт өгөх эрх байхгүй. 

П.Батчулуун эмчийн тухайд цаашдаа эргээд ажил хөдөлмөрөө эрхлэх ямар боломж бололцоо байна гэдгийг судална. Энэ хүн ял авснаар ард олны эрүүл мэнд, амь насаа хамгаалах зүйл дээр маш том хохирол учирч байгаа юм.

Яагаад гэвэл донорын тухай хууль бол нарийн төвөгтэй асуудал бөгөөд П.Батчулуун эмчийг гүйцэх дадлага туршлагатай эмч байхгүй" гэлээ. 




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.75
    20 цагийн өмнө

    Emchiig baalj bg ym shig yrih heregguiee ! said n uhaantai ym bol tsagt n huuliin hureed alban yosoor asuudalaa tavihgui , baas n hataj tugjirsen amitan shig duugaa huraaj yvsan chini ymar uchirtai ym be ? odoo iim ym yriad yahavdee .hu

    Хариулах
  • 113.185.73.173
    Өчигдөр

    Одоо боль хариуцлагаа үүр

    Хариулах