"Эрүүл шүд-Эрүүл ирээдүй” нүүр ам судлалын үндэсний зөвлөгөөн II төрийн ордонд үргэлжилж байна.
Уг зөвлөгөөний хүрээнд шүдний эмч Э.Мичидээс амны хөндийн эрүүл мэнд болон шүдний өвчлөлийн талаар тодрууллаа.
Э.Мичид: "Монголд хамгийн тулгамдаж байгаа асуудал бол хүүхдийн шүдний өвчлөл. Хүүхдийн шүд өвчлөл хүндрэхдээ амархан байдаг учраас цоорсон даруйд нь урьдчилан сэргийлэх үзлэгийг тогтмол хийлгэх хэрэгтэй.
Хүүхдийн шүд өвдлөө л бол цаашлаад үүсэх өвчлөл нь их байдаг учраас бага дээр нь эмчлүүлэх шаардлагатай. Хүүхдэд 20 ширхэг сүүн шүд байдаг. Бүх шүд нь өвчилсөн хүүхэд ч байна. Өвчлөөгүй хүүхэд ч байна. Тэгэхээр үүнд эцэг эхчүүдийн оролцоо маш чухал байна.
Хүүхдүүдийн чихрийн хэрэглээг хорих тусам ээж ааваасаа нууцаар их иддэг. Тиймээс нэг дор бөөн идүүлээд түүнийхээ дараа заавал шүдийг нь угаалгаж хэвших хэрэгтэй.
Шүдийг 24 цагт гурван удаа гурван минутаар угаах нь маш чухал. Нэг минут хүрэхтэй үгүйтэй угаахаар бид үргэлж шүдээ дутуу угааж байна гэсэн үг" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна