ОХУ-ын компани Туулын хурдны зам, Эгийн голын УЦС болон бусад төслүүдэд орж ажиллах сонирхлоо илэрхийлжээ

Х.Батсайхан
Өчигдөр 14 цаг 09 минут

ОХУ-ын "Нацпроектстрой" компани Монголд хийгдэх төмөр зам, авто зам, гүүрийн байгууламжийн төслүүдэд орж ажиллах сонирхлоо илэрхийлжээ. Тус компанийн захирал Алексей Крапивин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй ажлын уулзалт хийх үедээ дээрх сонирхлоо илэрхийлсэн байна. 

Уулзалтын үеэр А.Крапивин Монголын төмөр замын сайжруулалт, шинэчлэлт, Туулын хурдны зам зэрэг төслүүдэд орж үр дүнтэй хамтарч ажиллах боломжтойгоо илэрхийлж, Эгийн голын УЦС-ын бүтээн байгуулалт, Талын зам, Бүс ба зам санаачилгын хүрээнд Монгол, ОХУ, БНХАУ-ын хамтарч хэрэгжүүлэх төслүүдэд орж ажиллах боломжтой гэжээ.    




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 71.205.4.58
    16 цагийн өмнө

    Usan tsahilgaan stantsiin huvi ch neg ih hoshrogdoogui delhiid delguurt oroh baih shuu Tsaritsyn I jil uchraas te Er zam ch gesen...

    Хариулах