Өчигдөр Ноорог цахим хуудастай холбоотой асуудлаар цагдаагийн байгууллагаас тодорхой мэдээллийг нийтэд ил болгосон.
Уг асуудал дээр ХЗДХ-ийн сайд эрүүгийн хэргийн талаарх мэдээлэл задруулж хууль зөрчсөн гэх асуудлаар өөрөөс нь тодрууллаа.
О.Алтангэрэл: "Ноорог пэйжийн залуусыг хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэргээр шалгаж байгаа. Хүмүүс 1xbet гэж андуураад байна.
Хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулах гэдэг чинь тусдаа эрүүгийн хуулийн зүйл анги. Энэ эрүүгийн хуулийн зүйл ангиар шалгаж байна гэхээр олон нийтийн зугээс худлаа ярьж барьчхаад дараа нь хэрэг тохох гэж байна гэдэг зүйлийг ярьж байна.
Цагдаагийн байгууллагаас Ноорог" пэйжийн залуусыг хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан байна гээд мэдээлэл хийхээр иргэд итгэхгүй байна шүү дээ. Үнэхээр хэвлэн нийтлэх эрх чөлөөнд нь халдаад, өөр зүйл ангиар хэрэг тохож байна уу, хуульд заасныхаа дагуу шалгаж байна уу үгүй юу гэдэг мэдээллийг би авч байгаа.
Түүнээс биш хэргийн материалтай танилцсан асуудал биш. Тухайн хэргээр шалгагдаж байна гэдэг чинь нууц мэдээлэл биш шүү дээ. Ямар хэргээр шалгагдаж байгаа чинь ерөөсөө нууц биш.
Харин хэрэг дотроос прокурорын зөвшөөрөлгүйгээр, үйл баримтуудыг, хүний хувийн мэдээлэл буюу дансны дугаар, нэр, утасны дугаарыг олон нийтэд мэдээлвэл нууц задалсан гэсэн үг.
Цагдаагийн байгууллага харин прокурорын зөвшөөрөлтэй тухайн хүмүүсийн мэдээллийг ил болгосон"
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.116.98
Сайдын сэтгэц эвгүйтжээ.
Хариулах66.181.191.184
Хэлсэн ярьсан үг цэг таслалынхаа төлөө хариуцлага хүлээнэ гээд байсан даа
Хариулах