УИХ-ын Хаврын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын хэлэлцээр”-ийг соёрхон батлахаар хэлэлцэж байна.
Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нүүрсний үнэ сүүлийн үед эрс буурсны шалтгааныг одоо хэлэлцэж байгаа гэрээтэй холбоотой гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
Тэрбээр “Гашуунсухайт Гэрээний хоёр дахь хэсэг “Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ” гэдэг дээр “Анхны үнээ хэлэлцээрт гарын үсэг зурахаас өмнөх өдрийн үнээр тооцно” гээд оруулчихсан байна. Эндээс би хэлэлцээрийг соёрхон батлах, гэрээнд гарын үсэг зурахтай холбоотойгоор нүүрсний үнийг албаар унагаж байсан юм байна гэж ойлгож байна. Нүүрсний үнэ өмнө нь оргил үедээ хэд байсан, одоо хэд болчихоод байна. Цаад тал чинь энийг хараад, үнийг унагаж байсан юм биш үү. Анхны үнээ ядаж өнгөрсөн жилийн дунджаар өгсөн бол хэчнээн мөнгө олох байсан, одоо 70, 80 ам.доллар болсон үед өгөхөөр хэдий хэмжээний алдагдал хүлээх вэ. Энэ асуултад хариулж өгөөч.
Хоёрт жолооч нарын хувь заяаны асуудал байна. 1.9 жилийн дараа ажилгүй болох хүмүүс юм байна гэж ойлгоод байгаа шүү дээ.
Төмөр замыг барьсны дараа хэн эзэмших вэ. Өмнө нь барьчихсан байсан бол эдийн засгийн өгөөж, байгаль орчин үзүүлэх сөрөг нөлөө үзүүлэх нь бага байсан болов уу. Алдагдсан боломжийн хариуцлагыг хэнтэй тооцох вэ” гэж асуув.
Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан “Гашуунсухайт, Ганцмод чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт, түүнийг үр ашигтай байлгах зорилгоор нүүрсийг урт хугацаанд буюу 16 жилийн хугацаанд худалдах, худалдан авах гэрээ хийгдэж байгаа. Энэ худалдааг хийхдээ үнийг индексжүүлсэн аргаар тогтооно. Өмнөх өдөр гэдэг нэг ч өгүүлбэр энд байхгүй.
Нүүрсний үнийн уналт бол Трамп тарифтай холбоотойгоор БНХАУ-ын гангийн үйлдвэрлэл буурсантай холбоотой үнийн уналт. БНХАУ бол жилд дөрвөн тэрбум тонн нүүрс хэрэглэдэг улс. Манай нийлүүлдэг 80 гаруй сая тонн бол үүний өчүүхэн хэсэг. Тэгэхээр, ийм жаахан нүүрсэнд зориулаад нийт үнийг унагана гэсэн асуудал байхгүй” гэж хариуллаа.
Мөн хариуцлагатай холбоотой асуултад Л.Оюун-Эрдэнэ "Хэлэлцээрийг өмнөх хувилбараар шийдсэн бол Чайна энержи, тухайн үеийн "Шенхуа" өндөр хувт эзэмших байсан. Одоо бол хувь эзэмших асуудал байхгүй, гагцхүү урт хугацуаанд нүүрс худалдах эрхзүйн орчныг улс төрийн түвшинд баталгаажуулаач ээ гэдэг л хүсэлт. Энэ нь улс оронд илүү ашигтай юм" гэж хариуллаа.
Жолооч нартай холбоотой асуултад Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан "Хил холболтын төмөр зам ашиглалтад орсон ч автомашины тээвэр цаашид үргэлжилнэ. Нийгмийн асуудлыг шийдэж сайжруулаад явна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.71.101.175
гэрээгээ сайн уншиж ойлгох ихэрэгтэй сандаг очироо
Хариулах66.181.161.97
Чалко түүний өрийг төмөр замгүй байх үед энэ тээврийг монгол тээврийн жолооч нар өдөр шөнөгүй тээвэрт явж дарсан гэж боддог миний бодол 300 гаруй сая доллор өрийг зөвхөн монгол тээврийн жолооч нар явж дарсан юмдаг монгол тээврийн компаниуд монгол тээвэрчдээ одоо хаяж мартаж болохгүй л баймаар . Улс орны эдийн засгийн гол хүчин зүйлтэй тээвэрчин бид голлох үүрэгтэй гэж үздэг шүү . Тээвэр , тээвэрчингүйгээр бүх асуудал шийдэгдэхгүй л байх
Хариулах