Нийслэлийн Баянгол дүүрэгт гал гарч, иргэний ажлуулдаг зургаан нэрийн дэлгүүр шатжээ.
Тодруулбал, Баянгол дүүрэгт дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг аравдугаар сарын 23-ны өдрийн 06:28 цагт Онцгой байдлын ерөнхий газар хүлээн авчээ.
Дуудлага мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн У-ын 8х8 метрийн хэмжээтэй 6 нэрийн дэлгүүр шатаж байжээ. Алба хаагчид шуурхай ажиллаж унтраасан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна