Н.Учрал:Х.Баттулга Барилга хот байгуулалтын сайд байхдаа өөрөө, өөртэйгөө гэрээ хийж, Төгрөг нуурын ордыг авсан баримт байгаа

Zuv.mn
2025/04/09

Х.Баттулгын гэгдэх Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлаар Засгийн газраас мэдээлэл хийж байна. Тэрбээр "Төгрөг нуур энержи" ХК-ийн хувьцаа эзэмшигч "КАМЕКС" компани татвар төлөхөөс зайлсхийсэн, мөнгө угаасан, залилсан, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн байж болзошгүй асуудлаарх баримтуудыг АТГ, Прокурорын байгууллагад хүргүүлж байна. Мөн Төгрөг нуурын ордыг Стратегийн ордод хамрааруулж, жагсаалтад авахыг Ц.Туваан сайдад даалгасан шийдвэр Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан" гэлээ. 

Тэрбээр Х.Баттулгыг Барилга хот байгуулалтын сайд байхдаа өөрөө, өөртэйгөө гэрээ хийж, Төгрөг нуурын ордыг авсан баримт байгаа гээд, Х.Баттулга нь хэрхэн уг ордыг офф шор бүсээс офф шор бүсэд шилжүүлж, төөрөгдуулсан баримтуудыг хнэг бүрчлэн дурдаад "Төгрөг нуурын орд Х.Баттулгынх гэдгийг нотоллоо" хэмээн онцлосон юм. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.192
    2025/04/09

    УВС ХҮРЭЛБААТАР ТАНАИ НУТАГ АХ ДҮҮ БОЛОХООР ШАЛГАХГҮИ БНАУУ СҮ БАТБОЛД ЯАГААД ШАЛГАХГҮИ

    Хариулах