Хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг хэрхэн хүлээн авах санал асуулга өнөөдөр дуусна

Х.Есү
2025/04/09

"Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2022 оны цэвэр ашгаасаа 1072 хувьцаа эзэмшиж буй иргэн бүрд 104.0 мянган төгрөг, 2023 оны цэвэр ашгаас 256.0 мянган төгрөгийн ногдол ашиг тус тус олгосон. 

Тэгвэл 2024 оны цэвэр ашгаас 1072 хувьцаатай иргэнд 350 мянган төгрөгийн ногдол ашгийг гурав хуваан олгох шийдвэр гарсан бөгөөд сүүлийн олголтыг хэрхэн хүлээн авах санал асуулга үргэлжилж байна.

Одоогийн байдлаар 200,193 иргэн сонголтоо хийснээс:

  • Бэлэн мөнгө /Хувийн харилцах дансанд/ - 191,735
  • Хуримтлалын сан /Баялгийн санд/ - 8119
  • Хандив /Нийслэлийн дэд бүтэц, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гэх мэт/ - 339 иргэн саналаа өгсөн байна.
  • Та e-mongolia.mn сайтаар өөрийн бүртгэлтэй хаягаар баруун дээд буланд байрлах профайлын зураг дээр дараад “Миний мэдээлэл” хэсэгт Санал асуулга цэсээр саналаа өгөх боломжтой.
  • E-Mongolia аппликейшнээр саналаа өгөх бол Профайл - Санал асуулга цэсээр өгөх боломжтой.

Саналыг 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 23 цаг 59 минутад хүлээн авч дуусах тул иргэн та санал асуулгадаа идэвхтэй оролцоно уу.

Хэрэв санал өгөөгүй бол иргэн таны бүртгэлтэй дансанд тань ногдол ашиг шилжинэ. Мөн “Үнэт цаасны данс” нээлгээгүй иргэд дансаа И-Монголиа системээр нээлгэх боломжтой юм.

 



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.