Монголд сураггүй алга болсон залуу Улаан Үдэд байж магадгүй талаар ОХУ-ын хэвлэлд мэдээлжээ

Х.Батсайхан
4 цаг 25 минутын өмнө

ОХУ руу явахаар Монгол дахь гэрээсээ сураггүй алга болсон 20 настай залуу Улаан-Үдэд байж магадгүй талаар ОХУ-ын infpol.ru цахим хуудаст бичжээ.

Алга болсон залуу нь 20 настай З.Д гэгч бөгөөд ОХУ-ын хил гараад Хиагтаас сураггүй болсон юм байна.

Гэтэл саяхан ОХУ-ын Буриадын Улаан Үд хотын нэгэн кафед ажилладаг эмэгтэй эгчтэй нь холбоо барьж, сураггүй болсон дүүтэй нь адилхан хүн кафед нь ирж үйлчлүүлэх болсоор удаж байгаа талаар мэдээлэл өгсөн юм байна.

Тодруулбал, энэ сарын 12-ноос хойш нэгэн залуу тус кафед байнга орж ирэх болсон бөгөөд эмэгтэй үнэгүй холлож ундлаад гаргадаг болсон юм байна. Залуу анх төлбөр хийнэ гэсэн ч 50-хан рубльтай байсан тул мөнгө аваагүй гэнэ.

Эгч уг мэдээллийг сонсоод өөрөө Улаан-Үдэд очиж дүүгээ хайхаар болсон гэнэ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.185.244
    12 минутын өмнө

    Буцах мөнгө төгрөг ажилгүй зовж яваа болов уу? Эсэн мэнд байгаасай.

    Хариулах