Б.Пүрэвдорж: Ардын намынхан сонгуульд ялсан учраас гурилын татвараа сэргээх гэж байна​

Х.Есү
3 цаг 39 минутын өмнө

УИХ-ын чуулганаар Гурилыг гаалийн албан татвараас чөлөөлсөн хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр гишүүд асуулт асууж хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: "Ардын намынхан сонгуульд ялсан учраас гурилын татвараа сэргээх гэж байна. Сонгуулийн үеэр гурил, улаанбуудайн импортын татварыг тэглэж иргэдээс оноо авчхаад одоо буцаагаад буулгаж байх шиг байна. 

Евразийн хэлэлцээрт орохоор буцаад татваргүй болчихно. Тэгэхээр яах юм бол доо. Нэг аятайхан ажил хийчхээд дараа нь түүнийгээ улам доройтуулдаг ажил хийгээд байх юм. 

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Евразийн түр хэлэлцээрт гурил ороогүй. Гурил хамгаалагдсан" гэв



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна