Уурхайд хоолны хордлогод орсон иргэдээс халдварын шинж тэмдэг илэрчээ

Х.Есү
8 цаг 15 минутын өмнө

Өмнөговь аймаг дахь уул уурхайн компаниудад 3 дугаар сарын 17-нд 548 хүн, 4 дүгээр сарын 13-нд 970, 4 дүгээр сарын 6-нд 802 хүн хоолны хордлогод өртжээ. 

Өртсөн хүмүүсийн 78 хувийг асуумж судалгаанд хамруулахад 15-33 хувьд халдварын шинж тэмдэг илэрсэн байна. 

Халдварт өртсөн хүмүүсийн 74 хувийг шинжилгээнд хамруулж, 46 хувь нь халдвар авсан нь батлагдсан. Нийт шинжилгээний 29 тохиолдолд сальмонеллын нян илэрсэн байна. Ихэвчлэн 20-30 насныхан халдварт өртжээ. 

Гэдэс базалж өвдөх, халуурах, толгой өвдөх шинж тэмдэг илэрсэн. Хүнд болон хүндэрсэн тохиолдол цөөн байна гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.117.11
    2 цагийн өмнө

    Бөөнөөр нь хядаад цагаандаа гарах нээ Эрлийз хурлийзууд

    Хариулах