Ерөнхий сайд УИХ-ын гишүүн Ж.Баярмааг "С.Баярцогтын хүн" хүн хэмээн зарлав

С.Гандэлгэр
6 цаг 46 минутын өмнө

Өнөөдрийн /2025.04.25/ УИХ-ын чуулганы хуралдаан дээр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар танилцуулж, УИХ-ын гишүүдийн асуултад хариулж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:

- Нүүрсийг нэг тонныг нь 125 ам.доллараар зарж байж ашигтай гарч сандаа төвлөрүүлнэ гэж төлөвлөсөн. Гэтэл нүүрсний үнэ 50 ам.доллараар буурсан. Үүнийг алтаар нөхнө гэж яриад байна. Алт өмнөх оныхоос 47 сая ам.доллараар буураад явж байна. Бүх юм хасах үзүүлэлттэй байна. Нийт орлого 1.2 их наяд буюу 16 хувиар буурчихсан явж байна. 

Өнөөдрийн бодит амьдрал чинь ямар байна вэ. Та энэ асуудал дээр санаа зовж байна уу. Өнөөдрийн ард түмний амьдралыг яая гэж байна. Гадаадын хөрөнгө оруулалт дээр ямар бодлого барьж байна вэ. Баялгийн санд хуримтлуулна гээд хийж байгаа ажил зөв боловч гадаадын хөрөнгө оруулалтад яаж тусах вэ, тэд орж ирэх баталгаа байгаа юм уу. 2030 он гэхэд Баялгийн санг 3 их наядаар арвижуулах боломж гарц гаргалгаа харагдаж байгаа юм уу.

Та зургаан жил төрд өндөр дээд албан тушаал хашлаа. Та Ерөнхий сайдаар ажиллаад тав дахь жил рүүгээ орлоо. Та вакумжаад амьдралаас тасарчихсан байна. Иргэдийн амьдрал ямар байгааг мэдэж байгаа юм уу. 145 мянган төгрөг тараагаад бүх иргэдийг хөрөнгө эзэмшигч болгочихсон. Тэгээд 3 сая хүн хөрөнгө эзэмшиж байна гээд статистик дээр орчихсон байна.

Хариуд нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 

-Баярцогт даргын асуултад хариулъя. Улстөржиж байгаа учраас улстөржиж хариулъя. Яг бодитоор Хөгжлийн банк ямар байдалтай болчихсон байлаа. Эрдэнэтийн 49 хувь, стратегийн ордууд ямар үед хэний гараар ороод юу болчихлоо. Энэ байдлыг цэгцлэхэд хугацаа нэлээд орсон. Ярихгүй л яваад байна. Өөрсдийнхөө хийсэн зүйлийг харна биз. Би өөртэй чинь ярихгүй, Цаана чинь үг хэлүүлээд байгаа хэдэн нөхдүүдэд чинь хэлэхэд би байр сууриасаа хазайхгүй. Сүүлийн 20 гаруй жил бантан зуураад Монгол Улсын өмч хувьчлалыг хэдэн ордтой нь аваад будаа болгочихсон байгаа зүйл удахгүй ороод ирнэ. Залуу хүн байж, хүний өмнөөс битгийн нэг хачин юм яриад бай.




Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.178.143
    1 цагийн өмнө

    Асуултанд чинь тохирсон хариулт өгөв...гэсэн биз дээ... Баярмаа гуай...сүржин мэдэгдэл хийдэг хүн худал байдаг гэж элбэгдорж гуайн хэлсэн үг байдаг биз дээ...

    Хариулах
  • 103.212.118.153
    5 цагийн өмнө

    Монголчууд бид сэтгэцийн өвчтэй болчихсон байна.монголулс ард түмнийхээ сайн сайхөны төлөө ажилаж байгаа ерөнхий сайдаа элдвээр хэлж хулгайч луйварчидаа үхэтлээ дэмдих юм.энэ мөнгө олж байвал монгол улс хамаагүй болсон тролл нэртэй гадаадын тэжээвэрүүдийг тагнуул шалгаж байх хэрэгтэй

    Хариулах
  • 103.57.94.104
    5 цагийн өмнө

    Л.Оюун/Эрдэнэ ээлжит шантаажаа хийгээ юж даа

    Хариулах
  • 178.174.229.45
    5 цагийн өмнө

    HENTIIN TENEGIIG TER BERH RUU N HUUJ YAVUULAAD ENE OHINIIG ERUNHII SAIDAAR TAVIH HTEI YUM BNA . ZORIGTOI SHUDRAGA YUM YADAJ UDAM SUDAR BOLOVSROL N TODORHOI OYUERDENEES 1000 TUM DAHIN DEER HUN BNA

    Хариулах