Д.Амарбаясгалан: "Ухаа худаг"-ийн асуудлыг УИХ-аар хэлэлцэхгүй гэж татгалзаагүй. Хөнгөн хуумгай хандаж болохгүй байна

С.Гандэлгэр
7 цаг 2 минутын өмнө

Өнөөдрийн /2025.04.25/ УИХ-ын чуулганы хуралдаан дээр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар танилцуулж, УИХ-ын гишүүдийн асуултад хариулж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан:

"Энержи ресурс компани Засгийн газрын тэмдэглэлээр "Ухаа худаг" ордыг хууль зөрчиж авсан байна гэж Засгийн газраас дүгнэлт гарсан. Үүнтэй холбоотой тогтоолын төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барих гэсэн ч одоог хүртэл авахгүй байна гэсэн. Яагаад авахгүй байгаа юм бэ" хэмээн асуулаа. 

Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: 

"Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудал бол Засгийн газрын тогтоол гарчихсан юм. Нэг ёсондоо УИХ-ын эрхэнд Засгийн газар халдаж, тогтоол шийдвэр гаргасан байгаа юм. Яг энэ асуудалтай холбохоор тогтоол мөн үү гэхээр "Ухаа худаг"-н асуудал Засгийн газрын тэмдэглэлээр үүрэг өгчихсөн гэж байгаа. Засгийн газар иргэний хуулийн дагуу иргэн, аж ахуй нэгжтэй гэрээ хийгээд асуудал шийдчихсэн байдаг. Тэр асуудлыг хууль шүүхийн байгууллага зөв буруу гэдгийг нь дүгнээд шүүгээгүй байхад нь УИХ татаж аваад хэлэлцээд зөв буруу гэдэг асуудлыг нь яриад явах нь парламентын хийх ёстой ажил мөн юм уу, биш юм уу гэдэг дээр ажиллаад байгаа. Тэрнээс УИХ "Ухаа худаг"-ийн асуудлыг хэлэлцэхгүй гэж татгалзаагүй. 

Ер нь гадаад болон дотоодын хөрөнгө оруулагч иргэд Монголын төрд итгэлтэй байх уу, үгүй юу. Хууль зөрчсөн асуудлаар хаана хэн дүгнэж, эцсийн шийдвэр гаргадаг байх юм. Ер нь УИХ аж ахуйн шинжтэй ажлыг Засгийн газрын өмнө ороод хийгээд байх уу гэдэг асуудал яригдаад байгаа учраас цаг хугацаа алдаж байна. Яаж хуулийн зөрчилгүй асуудлыг УИХ-аар оруулж шийдүүлэх вэ. УИХ хөнгөн хуумгай хандсан тохиолдолд тэр шийдвэр нь ҮХЦ дээд очиж шийдэгддэг болно. Ирэх долоо хоногт тодорхой болно" хэмээн хариуллаа. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 102.88.110.92
    5 цагийн өмнө

    If you are looking for trusted loan lender, contact globalintegrityfinan cials@gmail.com for your genuine loan and funding

    Хариулах
  • 102.88.110.92
    5 цагийн өмнө

    contact globalintegrityfinan cials@gmail.com for your reliable loans and flexible business funding

    Хариулах
  • 202.126.88.206
    5 цагийн өмнө

    Шаана биз бүх юм нь тодорхой байхад юу нь хөнгөн байгаа юм

    Хариулах