Хаан галейрейд үзэсгэлэн гаргах уран бүтээлчдийг сонгон шалгаруулна

Х.Есү
6 цаг 22 минутын өмнө

Монголын дүрслэх урлаг, уран бүтээлчдийг дэмжих эрхэм зорилгын хүрээнд ХААН Банк 2007 онд дэргэдээ ХААН галерейг байгуулж, уран бүтээлчдэд үзэсгэлэнгээ үнэ төлбөргүй олон нийтэд толилуулах боломж олгож ирсэн билээ.

Энэхүү санаачилгыг үргэлжлүүлж, 2025-2026 онд ХААН галерейд үзэсгэлэн гаргах хүсэлтэй уран бүтээлчдийн төслийг сонгох сонгон шалгаруулалт зарлаж байна.

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй уран бүтээлчид ХААН Банкны 5000000015 тоот дансанд 5,000 төгрөгийг эргэн төлөгдөхгүй нөхцөлтэй тушааж /Гүйлгээний утга дээр DPR-25-0529 дугаарыг заавал бичнэ/, баримтыг албан бичгийн хамт ХААН Банк цамхгийн ресепшинд битүүмжлэн өгч сонгон шалгаруулалтын өгөгдөл, бусад мэдээллийг авна уу. 

Материалыг 2025 оны 5-р сарын 9-ний өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авах бөгөөд зөвхөн шалгарсан уран бүтээлчдэд хариу мэдэгдэх болно.

Жич: Сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг bidding@khanbank.com хаягт хандаж авна уу.

Хаяг: ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, ХУД -15 хороо, Ш/Х-192, Улаанбаатар-17010



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна