Домогт "Харанга" хамтлагийн ахлагч, МУГЖ Ц.Энхманлай таалал төгслөө

Zuv.mn
17 цаг 6 минутын өмнө

Домогт "Харанга" хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин МУГЖ Ц.Энхманлай таалал төгсжээ. Урлагт 35 жил тасралтгүй зүтгэсэн Ц.Энхманлай нь 1956 оны есдүгээр сарын 27-нд Улаанбаатар хотноо төрсөн.

Тэрээр 1980-аад оноос эхлэн Монголын урлаг, соёлын ертөнцөд хүнд рок урсгалыг анхлан нутагшуулахын төлөө зүтгэж, хөдөлмөрлөсөн нэгэн билээ.

Өөрсдийн түүхийг тодоор бичиж, тамгалсан Харанга хамтлаг 2016 онд “Алдрын од” шагнал хүртэж, Соёлын Төв Өргөөний орчимд тус хамтлагийн хүндэтгэлийн самбарыг байрлуулж байлаа.

Тэд Монголын түүхэн дэх бүрэн бүрэлдэхүүнээрээ Монгол Улсын Төрийн шагнал хүртсэн цорын ганц хамтлаг юм.

Талийгаачийн ар гэр, найз нөхөд, “Харанга” хамтлагийнханд гүн эмгэнэл илэрхийлье.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна