-Ерөнхийлөгч, хоёрдугаар ээлжийнхэн, стратегийн орд эзэмшигч хувийн хэвшлийнхэн хүслээ хангах уу-
Ерөнхий сайдын хүүгийн найз охиндоо өгсөн бэлэг өөрийг нь огцруулах акц болж хувирсан билээ. Энэ бүхний цаана Засгийн газрыг унагах нэг бус ашиг сонирхлууд нөхцөлдсөн нь тодорхой бөгөөд тэр нь юу байж болох вэ гэдэг асуулт асууж, хариулах гээд үзье.
Ерөнхийлөгийн сонгууль, хоёрдугаар ээлжинйхний хүсэл давхцчихав уу
Эхний шалтгаан нь Ерөнхийлөгч. Тэрбээр дахин сонгогдох хүсэлтэй бөгөөд үүний тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, дахин сонгогдох эрхээ олж авахыг хүсэж байгаа гэдэг мэдээлэл гараад удсан.
Өөрөө үгүйсгэдэг ч яг энэ хүслээ биелүүлэхийн тулд “Ерөнхийлөгч дахин сонгогдох хүсэлтэй Ерөнхий сайдыг олох ёстой” гэдэг таамаг дэвшүүлсэн нийтлэлд ихээхэн эмзэг хандаж байсан.
Өчигдөр ч гэсэн “Намайг Ерөнхийлөгч байх хугацаанд Үндсэн хуульд өөрчлөлт орохгүй” хэмээн мэдэгдэж байснаа нотолсон байна. Гэхдээ, Ерөнхийлөгч бол Үндсэн хууль өөрчлөх эсэхийг шийддэг субьект биш.
Энэ тал дээр Ерөнхийлөгч маш хязгаарлагдмал оролцоотой. Үндсэн хуулийн өөрчлөлт УИХ-аас орж ирвэл хориг тавих эрхтэй, гэхдээ УИХ хүлээж авахгүй гэвэл өөрчилдгөөрөө өөрчилнө гэсэн үг.
ҮХЦ, ард түмний санал асуулгаар Үндсэн хууль өөрчлөхөөр болбол хориг тавих ч эрхгүй. Өөрөөр хэлбэл, УИХ-ыг базчихсан байхад хориг тавьсан болоод Цэцийг базчихсан байхад “Цэц шийдчихлээ ш дээ” гэдэг тайлбар хэлээд цэвэрхэн үлдэх боломжтой.
Ийм байхад Үндсэн хуулийг өөрчлөхийг шийдэх эрхтэй мэт “Намайг Ерөнхийлөгч байгаа цагт Үндсэн хуульд гар хүрэхгүй“ гэж хэлж байна гэдэг юм хэлж байгаа хэрэг. Товчхондоо, "Хүч чадал бол байна аа” л гэж уншигдахаар байгаа юм.
Хүүгийнх нь асуудал дөнгөж гарч ирэхтэй зэрэг зарим хэвлэл “Ерөнхий сайдын суудал “ганхсан” гэж бичиж байсан бол одоо оронд нь хэн очих талаар таамаг уралдуулаад эхэлсэн. Дунд нь ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Хуульзүйн сайд асан Б.Энхбаяр, ХХАА-н сайд Ж.Энхбаяр, Шадар сайд С.Амарсайхан зэрэг дугаар 1-ийн ойр хүн олон байгаа нь ч нэгийг хэлнэ.
Ялангуяа С.Амарсайханы боломж бусдаасаа өндөр дуулдана. Ерөнхий сайд болно гээд нам жим болсон, хожим онцгой байдлынхан явган уул руу мацаж байхад нисдэг тэрэгтэй явлаа гэсэн шүүмжлэлд өртөж гэнэ алдсанаас бусдаар нам жим байсан нь үнэн л дээ. Боллоо гэхэд хүчний тэнцвэрийг Ерөнхийлөгчийн тал руу хэлбийлгэхээр л хүн.
Гэхдээ Ерөнхийлөгч өөрөө “Үгүй” гээд байхад итгэхгүй байх шалтгаан юу байх вэ.
Харин худлаа ярьж байгаа бол түүнтэй нь эрх ашиг уялдсан нэг хэсэг бүлэг байгаа нь МАН-ын “гомдогсод”.
Монгол Улсын Үндсэн хуулийн 38 дугаар зүйлийн 4.1-д “Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна” гэж заасан байдаг. Гэвч дунджаар хоёр жил болоод огцордог. 2012 онд Засгийн эрх авсан АН-ын хоёр том франц болох Алтангадас, Шонхор “УИХ, Засгийн газрыг хоёр хоёр жилээр ээлжилье” гэж тохироод түүгээрээ болсон талаар нэгэн улстөрч ам алдсан нь ч бий.
Төрийн дээр нам гарч суусны илрэл болсон энэ гажуудлаа наана нь янз бүрийн шалтгаан хэлдэг ч цаана нь ердөө хоёрдугаар ээлжийнхэнийг хоолонд оруулах гэсэн явцуу эрх ашиг явж байдаг юм.
Тэр утгаараа Ерөнхий сайдыг огцруулах хөдөлгөөний нэг шалтгаан нь хоёрдугаар ээлжийнхэн байж болно. Л.Оюун-Эрдэнэ дангаараа танхимаа бүрдүүлэх боломж байсаар атал АН, ХҮН-ийг урьж, олон яамыг өгсөнд сэтгэл дундуур явдаг, болж өгвөл сөрөг хүчнийг хөөчихөөд дангаараа засаглах хүсэлтэй гишүүн МАН-д олон бий. Тэдний хүсэл, Ерөнхийлөгчийн хүсэл /Үнэн байсан тохиолдолд/ нийлсэн бол нэлээд том хүч үүсгэх нь тодорхой.
Хөрөнгөө хадгалж үлдэх гэсэн Стратегийн орд эзэмшигчид
Ерөнхий сайдыг огцруулах хамгийн их хүсэлтэй, ашиг сонирхолтой хэсэг бүлэг бол Стратегийн орд эзэмшигч ААН-үүд юм. УИХ-аас баталсан Баялгийн сангийн тухай хуулиар тэд 34 хувий төрд буюу ард түмэнд өгөх болоод буй.
Тэд ч өгөхөөсөө татгалзахгүй байгаа бололтой юм билээ. Гэтэл дээр нь Ашигт малтмалын тухай хуулийн 5.7 буюу “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 34-өөс дээш хувийг аливаа этгээд дангаар болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшихийг хориглоно” гэх заалтын дагуу хувь эзэмшлээ хуваах болсон нь тэдэнд таалагдаагүй.
Алдагдсан боломж хэмээн өмнөх жилүүдийн өр үүсгэж байгаа нь бүр ч таалагдахгүй нь лавтай. Тийм ч учраас Ерөнхий сайдыг огцруулах акцийн ард “Эм Си Эс” тэргүүтэй стратегийн ач холбогдол бүхий орд эзэмшигчид байгаа гэсэн мэдээлэл гарч байна.
Ерөнхий сайд, Засгийн газар олон л шалтгаанаар огцордог. Манайд бол “Эм Си Эс”-тэй тэрсэлдсэн Ерөнхий сайд, Засгийн газар огцордог гэсэн үг ч бий. Энэ үг үнэн эсэхийг мэдэх юм алга. Гэхдээ Засгийн газар, Ерөнххий сайд огцроход ямартай ч явж байгаа ажил зогсдог.
Шинэ, хуучин Ерөнхий сайдууд "Намайг ажил хийлгэхгүй огцруулсан", "Би бүтэн ажиллаагүй юм чинь" гэж бултдаг, ард түмэн Засгийн газартай хариуцлага тооцох боломжгүй болдог нь л үнэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.189.78
за хэрэггүй дээ зүгээр 2028 он хүртэл тэвч
Хариулах103.168.34.171
End neg l ym unen , Jenko ah n tuunii chihend zugii bolj naaldaad uuriin esreg gej bodoj yvdag nuhudiig shuurhai suiruulj uguhiig zogsoo zaigui hatgaj bndaa !
Хариулах103.57.95.44
Хөрөнгөтнүүд хөрөнгөө хураалгахгүй гэж үхтлээ тэмцэнэ шүү ! !!
Хариулах