С.Ганбаатар: Газрын тосны үйлдвэр баригдахгүй нь тодорхой байхад нэмж мөнгө идэхээ болих хэрэгтэй

Х.Есү
4 цаг 22 минутын өмнө

УИХ-ын гишүүн С.Ганбаатараас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, 

-Олон нийт Ерөнхий сайдыг огцор ёстой гэсэн байр суурьтай байна шүү дээ. Та хувь гишүүний хувьд ямар байр суурьтай байна вэ?

Би хоосон хов хөөдөггүй. Ерөнхий сайдын талаарх мэдээллийг аваагүй, сайн мэдэхгүй байна. 

Энэ ховноос илүү цаана чинь газрын тосны үйлдвэр гэдэг аймшигтай том луйвар гарч ирчхээд байна. 2.2 тэрбум доллар салхинд хийсэж байна. Би газрын тосны үйлдвэр баригдаасай гэж мөрөөдөж байгаа Монгол хүн шүү дээ. Үйлдвэр баригдахгүй нь тодорхой болчихсон байхад нэмж мөнгө идэхээ болих хэрэгтэй. 


Улс төрчид хэдэн зуун сая цүнхний мөнгөөр тоглож байхад тэрэнд анхаарлаа хандуулахгүй юм. 20 саяын цүнхтэй холбоотой асуудлыг мэдэхгүй байна. 

-Онтрэ гоулдтай холбоотой асуудал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Онтрэ гоулдын асуудал дээр Монгол Улс Оюутолгойн дор орох юм бол Засгийн газар, Их хурал байгаад ч хэрэггүй. Монголчуудыг луйвардсан энэ асуудлыг засаж залруулах хэрэгтэй.  

Би үүнд л анхаарлаа төвлөрүүлж ажиллаж байна. Өөр зүйлд анхаарах зав алга. 

-Төгрөг нуурын асуудлыг та судлаж байгаад хариу өгнө гэж байсан. Ер нь ямархуу нөхцөл байдалтай байна вэ?

Тийм. Би судлаас хариу өгнө гэсэн. Би Н.Учралтай биечилж уулзсан. Одоо энэ асуудал надтай надгүй, хууль шүүхийн байгууллага нь шийдвэрээ гаргаад явж байгаа юм билээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна