Өнөөдөр Монгол ардын намын бүлэг хуралдсан. Хуралд Ерөнхий сайд оролцох болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл хурдын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АН, ХҮН намтай цаашид хамтрах эсэх асуудлыг намынхаа УЗ болон Бага хурлаар хэлэлцүүлэх санал гаргасан гэсэн мэдээлэл байна.
Хэрвээ энэ үнэн бол Ерөнхий сайд АН, ХҮН-ийг танхимаасаа гаргаж, өөрийн намынхаа гишүүдийг оруулж нөхөж ирэх улс төрийн шийдвэр гаргах эрхийг Бага хуралдаа шилжүүллээ гэж ойлгогдож байна.
Түүнийг огцруулах асуудал ойрын үед эрчээ авч, гишүүдийн гарын үсэг цуглуулж, УИХ руу оруулах хэмжээнд өндрөө авах шинжтэй болсон. Энэ нь гишүүдийн кнопоор асуудлыг шийднэ гэсэн үг бөгөөд хамтарсан засаг байгуулж, өөрсдөд нь ногдох хэрчмийг ялагдсан талд өгсөн хэмээн гомдож явдаг МАН-ын гишүүдэд сайхан далим болох байсан юм.
Тиймээс тооцож үзээд АН, ХҮН-ийг Засгаас гаргах нь танхимаасаа огцорсноос илүү дээр хувилбар байж болохыг олж харсан ч байж мэдэх юм. УИХ дахь АН-ын бүлэг дотор хамтарсан засгийг дэмждэггүй гишүүд хэд байгаа вэ, өөрийнх нь асуудал орж ирвэл тэд хэрхэн хандах вэ, дангаараа Засаг байгуулснаар нам дотор нөлөөлөл нь хэрхэн бэхжих вэ гээд олон тооцоо байгаа нь лавтай.
Хэрвээ Ерөнхий сайд бүлэгтээ хийсэн мэдэгдэл нь үнэн бол Хамтарсан Засаг гэж байх эсэхийг МАН-ын Бага хурал шийдэхээр болж байна.
Яг үнэнийг хэлэхэд Л.Оюун-Эрдэнийг огцруулахад хүүхэд нь найз охиндоо цүнх авч өгсөн гэдэг шалтгаан хэтэрхий жижигдэх тул огцруулах кноп дарахын тулд МАН-ын гишүүдэд илүү үндэслэлтэй шалтгаан хэрэгтэй байсан. Тэр том шалтгаан нь “Ялагдсан намтай хамтарсан” гэх шалтгаан байсан бөгөөд Ерөнхий сайд үүнийг нь урьдчилж хараад жолоог өөрсдөд нь өгчихлөө гэж харагдаж байна.
Зөвшөөрөхгүй гэвэл Хамтарсан Засгийн газар унах ч Ерөнхий сайд хэвээрээ үлдэнэ. Тэгэхээр, МАН-ын Бага хурлын шийдвэр Л.Оюун-Эрдэнийг огцруулах шалтгаан хаанаас вэ, худлаа шалтаг хэлж Засгийг биш, Л.Оюун-Эрдэнийг өөрийг нь хөмрөх сонирхол байсан уу гэдэгт хариулт өгөх учиртай болж байна.
Ерөнхий сайд өмнө нь "Ухаа худаг"-ийн асуудлыг "Өмнө нь хэлэлцээгүй "Энержи ресурс"-т учраас одоо эхлээд хууль бус шийдвэрийг хүлээн зөвшөөрөх эсэхээ шийдчих, хүлээж авахгүй гэвэл зөвшөөрлийг нь цуцалъя. Зөвшөөрнө гэвэл нөхөж хэлэлцээд тогтоол гаргаж, Засгийн газарт хэлэлцээр хийх эрх өг" хэмээн УИХ руу тогтоолын төсөл оруулах нүүдлийг хийж байсан юм. "Эм Си Эс"-ийн ашиг сонирхлыг шууд хөнлдөх энэ асуудлыг УИХ одоо болтол хэлэлцээгүй байгаа билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.112.10
Газарын хэвлийгээс гарч байгаа баялагийн баялагийн санд авах хэрэгтэй болохгүй бол зэвсэг бариад босч наад муу хулгай ч луйварчдыг чинь зайлуулья
Хариулах