Ерөнхий сайдын хүү, түүний найз охины хэрэглээнээс үүдэлтэй олон нийтийн шаардлага зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Уг асуудлаар өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар удтал уулзав.
Уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хамтарсан Засгийн газар л байхгүй бол би ажлаа өгнө” гэж. Харин Ерөнхийлөгч “Дангаараа засгаа байгуул” гэжээ.
Ерөнхийлөгчийн өрөөнд болж буй уг үйл явц Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЕТГ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, МАН-ын ЕНБД Я.Содбаатар нарын уулзалтаар үргэлжилж байна.
Дөрвөн цагийн тур үргэлжилж байгаа эл уулзалтын үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Хамтарсан Засгийн газар ажлаа үргэлжүүлж, үр дүнг нь үзэх хэрэгтэй" гэсэн байр суурь илэрхийлсэн гэгдэж байна.
Уулзалтаас тодорхой болж буй нэг зүйл нь лхагва гаригийн 15.00 цагт МАН-ын бага хурал хуралдахаар урьдчилсан тов гарчээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна