УИХ-ын гишүүн О.Номинчимэгээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.
-Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудал яригдаж байна. Та МАН-ын бага хурлын гишүүний хувьд одоогийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Иргэдийн дунд бухимдал байна. Үзэл бодлоо илэрхийлж байна. Өчигдрийн МАН-ын бүлгийн хурал дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийсэн. Энэ дагуу бид засаглалын асуудлаар улс төрийн шийдвэр гаргах хэрэгцээ байна гэж үзсэн.
Ер нь улс төрд ил далд янз бүрийн л юм болж байгаа. Маргааш манай намын бага хурал хуралдах гэж байна. Би эх орон ард иргэдийн эрх ашиг нэгд байх ёстой гэж боддог. Үүний дараагаар намын эрх ашиг байх ёстой. Манай нам ч ийм байр суурьтай байгаа.
Бид улс эх орныхоо төлөө, бугшсан асуудлуудаа шийдэх, ард түмний амьдралд хэрэгтэй шийдвэрүүдийг яаж гаргах вэ гэдэг дээр ямар засаглалын хэлбэр нь илүү оновчтой байх вэ гэдгийг бодож шийдвэрээ гаргаасай гэж хүсэж байна.
-Том мега төслүүд явж байгаа энэ үед засаглалын тогтвортой байдал чухал гэдэг асуудал яригдаж байна. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?
-10, 20 жил гацсан том төслүүд энэ хамтарсан Засгийн газрын үед урагшиллаа. Үүнийг хаа хаанаа харж л байгаа шүү дээ. Яг том төслүүд явж байхад хувь хүний асуудал яригдаад байгааг би гайхаж байгаа.
Улс орныхоо нэгдмэл байдлын төлөө, ашиг сонирхолын төлөө энэ асуудлуудаа шийдээд явъя гэх эр зориг аль аль намаас нь гараасай л гэж бодож байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна