Хамтарсан Засгийн газрыг байлгах эсэх асуудлыг шийдэх МАН-ын Бага хурал эхлэх гэж байна. Энэ үеэр МАН-ын Хяналтын хорооны гишүүн, УИХ-ын гишүүн Б.Хэрлэнгээс дээрх асуудлаар байр суурийг нь сонслоо.
Тэрбээр “Нам бол нэг хүний биш, үзэл бодол, итгэл үнэмшлээрээ нэгдсэн нэг хэсэг хүмүүс учраас хуралдаж, хэлэлцэж байж шийдвэрээ гаргах байх. Ер нь бол Хамтарсан Засгийн газар ажиллах энэ хугацаанд улс орны хөгжилд шийдвэрлэх нөлөөг үзүүлэх томоохон шийдлүүдийг гаргаж чадсан гэдгийг бид бүгдээрээ мэдэж байгаа. Энэ бол Хамтарсан Засгийн газрын амжилт. Бидэнд цаашид хийхээр хүлээгдэж байгаа радикал шинжтэй томоохон өөрчлөлт шинэчлэлтүүд бий. Татвар, нийгмийн даатгалын шинэчлэл гэх мэт. Тэгэхээр, Хамтарсан Засгийн газар унах нь энэ ажлуудад сөргөөр нөлөөлөхийг үгүйсгэхгүй” гэсэн байр суурь илэрхийлэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна