Д.Тогтохсүрэн: Том эрх ашгаа бодох ёстой. Хамтарсан Засгийн газар байх ёстой

Х.Есү
7 цаг 21 минутын өмнө

МАН-ын бага хурал үргэлжилж байна. Бид үүсээд байгаа нөхцөл байдлын талаар МАН-ын бага хурлын гишүүдээс байр суурийг нь тодрууллаа.

Д.Тогтохсүрэн: "Манай нам 2024 онд олонх болсон. Засгийн эрхээ авчихсан нам шүү дээ. Би нэг л зүйл хэлье. Том эрх ашгаа бодох ёстой. 

Бид бол дөрвөн жил ард түмнийхээ өмнө амласан амлалттай нам. Тиймээс том эрх ашгаа л бодох ёстой. Бидэнд олон сорилт шалгуур тулгарна. Жижиг сажиг албан тушаалын асуудал бодох ёсгүй гэж бодож байна. 

2019 болон 2023 оны үндсэн хуулийн өөрчлөлт бол хүссэн хүсээгүй хамтар гэдэг зүйлийг л хэлчихсэн байгаа. Өнөөдөр маргаашийн жижиг сажиг зүйлд ерөөсөө анхаараад хэрэггүй" гэлээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.29
    1 цагийн өмнө

    Зөв л ярьж бна даа

    Хариулах