Х.Булгантуяа: Амьдралд тэмүүлэлтэй, нөхөрлөлдөө үнэнч залуус байсан. Өнөөдөр ч тэр зангаараа

Zuv.mn
7 цаг 5 минутын өмнө

Өнөөдөр болж буй МАН-ын бага хурлын үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Би Ерөнхий сайдтай хамт байгаа” гэж мэдэгдсэн.

Энэ талаар мэдээлэл гарсны дараа УИХ-ын гишүүн Х.Булгантуяа өөрийн цахим хуудсанд  "Аль алийг нь 30 хүрээгүй байхаас нь мэднэ. Амьдралд тэмүүлэлтэй, нөхөрлөлдөө үнэнч залуус байсан. Өнөөдөр ч тэр зангаараа.

Дунджаар 1.5 жилийн настай өмнөх Засгийн газрууд бодлогоо боловсруулж, батлуулсан төсвөө ч зарцуулж чадахгүй л огцордог байсан. Дараа нь хэнтэй хариуцлага, үр дүн ярих нь тодорхойгүй болдог.

Засгийн газрын хувьд алдаа оноотой ч ахиц дэвшилтэй ажиллаж байгаа. Олон хулгайг илчилж, эдийн засгаа сэргээж, том төслүүдээ эхлүүлсэн. 

Ачаа үүрдэггүй сайд нар, ажил биш улс төр, томилгоо, сошиал хандалтад анхаардаг улс төрчид Засгийн газарт байгаа намуудад орсон байгаа нь л гол асуудал. Эндээс иргэдийн бухимдал даамжирч, засгаа огцруулахыг шаардах хүртэл хүндэрлээ.

 Иргэдийн хувьд төр, засгийн ажил хурдтай, оновчтой байж иргэдийн амьдрал сайжрах хамгаас чухал" хэмээн нийтэлжээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна