Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газрыг намын бодлогоор дэмжихгүй бол ажлаа өгье

Zuv.mn
2025/05/22

МАН-ын Бага хурлын 40 гишүүн үг хэлж, асуулт асууж дуусчээ. 

Дараа нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Ардчилсан намыг Засгаас гаргавал гурван намын байгуулсан гэрээ зөрчигдөж, ёсзүйн хариуцлага хүлээнэ. Хамтарсан Засгийн газрыг цаашид намын бодлогоор дэмжихгүй бол ажлаа өгье" гэжээ. 

Бага хурлын гишүүд АН-ыг гаргаж, хамтарсан Засгийн газрыг үргэлжлүүлэх, дангаар засаглах гэсэн хоёр томъёолол дээр санал нэгдэж чадаагүй тул 15 минутын завсарлага аваад эргэн хуралдаж байна.

Удахгүй санал хураалтын дүнг танилцуулна.





Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.93.230
    2025/05/22

    Засаг дахь Ардчилсан нам, хүн намаас одоо л салж чадахгүй бол наадуул чинь байр сууриа ашиглаж мөнгө идэж хөрөнгөжиж аваад ирэх ерөнхийлөгч болон их хурлын сонгуульд дийлдэхээргүй болно шүү.

    Хариулах