-Ерөнхий сайд "Итгэл үзүүлэх эсэх" тогтоолын төслөө өнөөдөр УИХ-д өргөн барина-
Хамтарсан Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан 10.00 цагаас эхэлнэ. Хурлаар Ерөнхий сайд өөрт нь итгэл хүлээлгэх эсэх тогтоолын төслийг хэлэлцүүлж батлан, УИХ-д хүргүүлнэ гэсэн мэдээлэл гараад байна.
Ерөнхий сайд Хамтарсан Засгийн газрын асуудлыг шийдвэр гаргасан субъектээр нь буюу Бага хурлаараа хэлэлцүүлэх саналыг гаргахад манай сайд Ерөнхий сайд улс төрийн уран арга хэрэглэчихэв үү" нийтлэл бичиж хүргэсэн. Түүндээ яг одоо өрнөж буй үйл явцыг урьдчилан зурагласан билээ.
Ерөнхий сайдад, Хамтарсан Засгийн газарт итгэл үзүүлэх эсэхийг хэлэлцэнэ гэдэг гишүүдийн товчлуураар шийдэгдэнэ гэсэн үг. Эндээс Хамтарсан Засгийн газрын төдийгүй МАН-ын ирээдүй, цаашлаад Монгол Улсын ирээдүй шийдэгдэнэ гэж хэлж болно.
Үйл явцын хувьд, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар МАН-ын VI бага хурлаас гаргасан тогтоолыг ЗГ-ын сайд нарт танилцуулж, Үндсэн хуулийн 44.1, 44.2 дэх заалтыг үндэслэн "Итгэл үзүүлэх тогтоолын төсөл"-ийг боловсруулж, цаашид хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааг үргэлжлүүлэх эсэх асуудлаар тогтоол гаргах асуудлыг хэлэлцэнэ. Баталсан тохиолдолд УИХ-д хүргүүлэх бөгөөд УИХ Үндсэн хуульд нийцэж буй эсэх, цаашлаад холбогдох хууль тогтоомжтой зөрчилдөж байгаа эсэх асуудлаар ҮХЦ-д мэдээлэл гаргах бөгөөд ҮХЦ уг тогтоолыг хүлээн авч хянан үзээд ажлын гурван хоногийн дотор УИХ-д дүгнэлтээ гаргаж өгөх юм байна.
Ингэснээр ирэх долоо хоногийн мягмар гарагт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар ҮХЦ-ээс гаргасан дүгнэлтийг хэлэлцээд УИХ-аар уг тогтоолыг хэлэлцүүлэх эсэх шийдвэрийг гаргах юм. Хэрэв Засгийн газарт итгэл хүлээлгэх асуудал нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзсэн тохиолдолд УИХ хүлээн авч хэлэлцэх нөхцөл бүрдэх юм байна. Тодруулбал, ирэх долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Хамтарсан Засгийн газрын хувь заяа шийдэгдэнэ.
МАН-ын Бага хурлын үеэр ч, түүний дараа Хамтарсан Засгийн газраас гарахаари болсон Ардчилсан намын дарга Л.Гантөмөрийн хэлсэн үгэнд ч тэр, үе солигдох үйл явц гэдэг ойлголт чухал жин дарж байсан. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүх тэргүүтэй 1960-аад оныхны эсрэг Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан тэргүүтэй 80-аад оныхны өрсөлдөөн асуудлыг шийднэ гэж яригдсан.
Л.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнийн хоршил анх нам доторх үе солигдох үйл явцыг хурдасгах дээр нэгдсэн. Энэ философи хэвээрээ гэдгийг МАН-ын Бага хурал дээр Д.Амарбаясгалангийн үг нотолсон юм. Ардчилсан намын дарга Л.Гантөмөр ч Бага хурлын шийдвэр гарсны дараах анхны мэдэгдэлдээ л "МАН-ын залуу үед итгэж байсан. Энэ итгэл унтарлаа" гэж мэдэгдсэн. Тэгэхээр, одоо УИХ-д асуудал очсоноор энэ асуултын хариулт гарна.
Мэдээж үүнд УИХ дахь намуудын байр суурь чухал үүрэгтэй оролцох нь тодорхой болоод байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.190.238
Төлөөлөлтэй төлөөлөлгүй 126 маань хэний хжн бэ гэдгээ харуулна
Хариулах