С.Эрдэнэболд: Л.Гантөмөр хамтарсан Засгийн газраас гарах шийдвэр гаргасан нь бүлэг дэмжихгүй шийдвэр гаргахад нөлөөллөө

Х.Есү
Өчигдөр 18 цаг 21 минут

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Бид уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Эрдэнэболдоос байр суурийг нь тодрууллаа. 

Мөн АН-ын бүлгийн гишүүд санал хураалтад оролцохгүй гэдгээ илэрхийлсэн юм. 


Тэрбээр, "Бүлгийн хуралд 42 гишүүнээс 39 гишүүн оролцсон. Гурван гишүүн томилолттой байсан. Ихэнх гишүүд үг хэлсэн. Намын дарга Л.Гантөмөр найман сайдын гарын үсэг бүхий өргөдлийг өгсөн энэ л гол үндэслэл байлаа гэж харж байна. 

АН-ын дарга Л.Гантөмөр хамтарсан Засгийн газраас гарах шийдвэр гаргасан нь бүлэг дэмжихгүй шийдвэр гаргахад нөлөөллөө" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна