Монголын амьд хөгжмийн шилдэг хамтлагууд цэнгэлдэхэд анх удаа

Б.Мөнхболд
3 цаг 55 минутын өмнө

Mxrningstar, Night train, A-Sound, Lemons, Чойжоо, Niciton-ы Баачкаа тэргүүтэй Монголын амьд хөгжмийн шилдэгүүд Төв Цэнгэлдэх Хүрээлэнд анх удаа нэгэн дээвэр доор цугласан тоглолтоо хийх гэж байна. 

“ЦЭНГЭЛДЭХ LIVE MUSIC CONCERT" 6-р сарын 13-ны баасан гарагт төв цэнгэлдэх хүрээлэнд юм. Энэхүү тоглолт нь хамгийн том, хамгийн өндөр буюу 27 метр өндөр, хамгийн нарийн хийцлэлтэй тайз, шинэлэг тайзны үзүүлбэрүүд, хит болсон дуунуудаа дуулахаар байгаа аж. 

Тэдний хувьд мөн тоглолтын үеэр сюрприз хамтралыг үзүүлэхээр төлөвлөж байгаа ба хэн хэнтэй нэгдэж ямар дуу дуулахыг 6-р сарын 13-нд очоод үзэцгээе.

Тоглолтонд:

NIGHT TRAIN, THE LEMONS, A-SOUND, CHOIJOO, BATCHULUUN (Niciton), MXRNINGSTAR, DAVAIDASHA & BABA YAGA, THE PIPS, THE TOURISTS гээд үе үеийн амьд хөгжмийн төлөөллүүд цугларч, цэнгэлдэхэд гал асаахнээ. 

Тасалбарын хувьд Early bird тасалбар худалдаалагдаж дуусаад одоогоор Mid bird зарагдаж байгаа, мөн VIP VVIP тасалбарууд удахгүй борлуулагдаж эхлэх болохоор Portal.mn болон Moni app руу ороод тасалбараа аваарай. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна