“Амазон”-ыг үүсгэн байгуулагч Жефф Безос сүйт бүсгүй Лорен Санчестайгаа энэ сард хуримлахаар бэлтгэж байна. Тэд өнгөрсөн нэгдүгээр сараас хуримынхаа талаар ярилцаж эхлэн, дөрөвдүгээр сард сүйт бүсгүй Итали руу нисэж очин Lanza & Baucina агентлагт захиалга өгчээ. Энэ компани нь Холливудын од Жорж Клуни, эхнэр Амаль Аламуддин нарын хуримыг зохион байгуулж байсан алдартай газар юм байна.
Одоогийн байдлаар тэдний хурим энэ сарын 26-29-ний өдрүүдэд Италийн Венец хотод болох нь тодорхой болоод буй аж.
Харин Венецийн яг хаана вэ гэдэг нь одоогоор тодорхой болоогүй. Зарим эх сурвалж Жефф Безос хуримаа Венецийн нууранд "Кора" дарвуулт онгоц дээр хийхээр төлөвлөсөн гэж байгаа бол зарим эх сурвалж нуурант тийм том онгоц зогсох боломжгүй тул тэнд болохгүй хэмээн үгүйсгэж буй аж.
Мөн хос хоёр хуримынхаа зочдыг хүлээн авахад зориулж Венецийн хамгийн үнэтэй таван зочид буудлыг захиалсан гэж нэрээ нууцалсан эх сурвалжууд мэдээлжээ. Тодруулбал, “Aman Canal Grand Hotel”, “tDanieli”, “Belmond Cipriani”, “Gritti Palace, St.” Зочид буудлуудад байрлуулахаар болжээ.
Зочдын жагсаалтад Эва Лонгориа, Орландо Блум, Кэти Перри, Крис Женнер, Ким Кардашиан, Карли Клосс, Дайан фон Фюрстенберг, Эндрю Гарфилд, Тобей Магуайр, Леонардо Ди Каприо нар байгаа гэнэ.
Тэр бүү хэл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүл, Билл Гейтс, Барри Диллер болон Форбес сэтгүүлээс гаргасан дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад багтсан бусад бизнес эрхлэгчид ч уригджээ.
Хуримд нийт 11 сая ам.доллар зарцуулах гэнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна