Д.Жаргалмаа: Манай бага охин хоёр ихэр хүүхэдтэй болох гэж байгааг маань зөгнөсөн

Х.Есү
2025/06/02

Эх үрсийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд одон гардуулсан. Энэ үеэр талбай дээр хоёр ихэр охиноо хөхүүлэн суух нэгэн ээжийн гэрэл зураг олны анхаарлыг татсан юм. 

Бид одонтой ээж Д.Жаргалмаатай уулзаж хэсэг хором ярилцлаа. 

Тэрбээр, "Олон цаг өндөр өсгийт өмсөөд ядраад, хоёр ихрийгээ зүлгэн дээр хөхүүлээд сууж байсан минь л тэр. Олон нийтийн газар хэт задгай байна гээд шүүмжилж байна лээ. Гэхдээ хоёр ихэр охиноо тэгж л хөхүүлдэг. Битгий буруугаар ойлгоорой. 

Манай бага охин хоёр ихэр хүүхэдтэй болох гэж байгааг маань зөгнөсөн. Жирэмсэн болсноо мэдээд эмч дээрээ очоод хоёр ихэр байна гэж байх уу гэсэн чинь хоёр ихэр л байна шүү дээ гэж билээ. Хоёр ихэр дүүтэй болсноо хүлээн зөвшөөрөөгүй ганц л хүн манайд байсан. 

Би хүүдээ хоёр ихэр охин дүүтэй болох нь ээ гээд хэлсэн чинь санаа алдаад өө дахиад л охид гэж хэлж билээ. Гэхдээ хүү маань одоо ээжийнхээ баруун гар. Бүх цаг үед дүү нараа харж дандаа ээждээ тусалдаг.

Гэр бүлийн аз жаргал гэдэг бол олуулаа бужигнах. Зургуулаа хамт л байвал тайван сайхан болчихдог" гэлээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.118.208
    Өчигдөр

    Сайхан ээжид болон хөөрхөн үрсэд нь аз жаргалтай амьдрахыг хүсье

    Хариулах