Ховд аймгийн оршин суугч А.Бямбажаргал гэх 17 настай эрэгтэй энэ сарын 1-ний өдрөөс хойш сураггүй алга болсон тул холбогдох албаныхан болон иргэд хүч нэмэгдүүлэн эрэн хайж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа буюу хүү олдоогүй байгаа аж. Хүү тухайн өдрийнхөө 15:00-16:00 цагийн орчимд Ховд аймгийн Жаргалант Буянт баг Дарвийн өргөө байрны орчмоос алга болсон байдаг. Улмаар эрэн хайх ажиллагаа эхэлж, одоо үргэлжилж байна.
А.Бямбажаргалын содон тэмдэг
А.Бямбажаргал нь алга болох үедээ хар өнгийн спорт цамц, хар өмд, хар пүүз өмссөн байсан бөгөөд 170 см өндөр, туранхай биетэй. Хэрэв дээрх эрэгтэйг харсан хүн байвал дараах утаснуудад холбогдож дуудлага мэдээлэл өгч тусална уу.
Холбоо барих утас: 94141169, 88872708
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна