ДЭМБ: Электрон тамхи, никотины бүтээгдэхүүний “хор бууруулах” үзэл баримтлалыг буруугаар ашиглаж байна

Х.Есү
1 цаг 40 минутын өмнө

Ирэх 7 хоногт Женев хотод болох ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенцийн Оролцогч Талуудын 11 дүгээр бага хурал болохтой холбоотойгоор 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Тамхины хяналт ба Хор хөнөөлийг бууруулах талаарх ДЭМБ-ын байр суурь WHO Position on Tobacco Control and Harm Reduction нийтлэгдлээ. 

Энэхүү нийтлэл мэдэгдэлд, тамхи, никотины бүтээгдэхүүний компаниуд электрон тамхи, никотины уут зэрэг хортой бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлахдаа хор хөнөөлийг бууруулах үзэл баримтлалыг буруугаар ашиглаж байгааг ДЭМБ анхааруулж байна. Тамхи үйлдвэрлэгч компаниуд эдгээр бүтээгдэхүүнийг тамхинаас өөр “эрсдэлтэй багатай” бүтээгдэхүүн хэмээн сурталчилж, бодит аюулын талаар хэрэглэгчид болон эрх баригчдыг төөрөгдүүлдэг.

Электрон тамхи, халаадаг тамхин бүтээгдэхүүн болон никотины уут нь хэрэглэгчдийг хорт хавдар үүсгэгч, мутац үүсгэгч, нөхөн үржихүйд хорт нөлөөтэй химийн бодисуудад хордуулж, никотины донтолтод хүргэснээр эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулдаг гэдгийг ДЭМБ дахин мэдэгдэж байна. Эдгээр бүтээгдэхүүнийг хүүхэд, залуучуудын сэтгэл татам амт, дүрслэл ашиглан эрчимтэй худалдаалж байгаа нь хүүхэд, өсвөр үеийнхний хэрэглээг өдөөж хэт ихэсгэж, дэлхийн тамхины хяналтын хүчин чармайлтыг сулруулж байна.

Энэхүү мэдэгдэлд нийгмийн эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй шаардагдах хамгийн бага зохицуулалтын талаарх зөвлөмж тусгасан. Үүнд:

• Тамхи, никотины бүтээгдэхүүнийг сурталчлах, дэмжих, ивээн тэтгэх бүх хэлбэрийг хориглох;
• Ялангуяа хүүхэд, залуучуудын сонирхлыг татах амтыг хориглох;
• Уламжлалт тамхин бүтээгдэхүүнд ноогдуулдагтай адил татвар, үнийн арга хэмжээ авах;
• Алсын зайнаас тэр дундаа дижитал сувгуудаар дамжуулан хортой бүтээгдэхүүнийг худалдаалахыг хориглох;
• Нийгмийн эрүүл мэндийн бодлогыг тамхи, никотины үйлдвэрлэлийн арилжааны болон бусад ашиг сонирхлоох хамгаалах
зэрэг болно.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна