Н.Ганибал: Залуусыг дэмждэг хүн л намын гал тогоог бариасай

Zuv.mn
40 минутын өмнө

Ардчилсан намын ЕНБД асан, дэд даргад нэр дэвшигч  Н.Ганибалаас өнөөдөр болж байгаа дэд дарга, ЕНБД-ын сонгуулийн талаар тодрууллаа.

Тэрбээр өөрийг нь дэд даргад нэр дэвшүүлсэн талаар “ЕНБД байхдаа “Эв нэгдлээс институци руу” гэдэг ажил санаачлаад хийж байсан. Энийгээ үргэлжлүүлье гэж бодож байна. Даргадаа дэм болж ажиллана” гэсэн бол ЕНБД-ын тухайд, “Би түрүүнд тайзан дээрээс хэлсэн. Алдсан улстөрчдийн өнгөрсөн алдаагаа засдаг газар битгий байгаасай. Залуусдаа итгэж дэмждэг хүн намын гал тогоог бариасай” гэлээ.

АН-ын дарга О.Цогтгэрэл намын ЕНБД-д С.Баярцогтыг нэр дэвшүүлсэн юм.  




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна