Нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Т.Даваадалай өөрийн хүсэлтээр ажлаа өгөхөөр болсон.
Нийслэлийн төсөл хөтөлбөрүүдтэй холбоотой түүнд хэрэг үүсгэн шалгаж буй. Тодруулбал, Т.Даваадалайг эхнэрийнхээ үеэл дүүд 5.6 тэрбум, найзынхаа хамаарал бүхий хоёр аж, ахуйн нэгжид 709 сая төгрөг, эхнэрийнхээ хувьцаа эзэмшдэг компанид 47.9 сая төгрөг тус тус шилжүүлж, мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээлж байв.
Тэгвэл түүний оронд НЗД-ын орлогчоор ажиллах хүний томилогоо яригдаж эхэлжээ. Одоогийн байдлаар НИТХ-ын төлөөлөгч Б.Мөнхбат томилохоор яригдаж байгаа аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна