Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн УЦС, Сэлбэ дэд хугацаандаа ашиглалтад орох боломжгүй боллоо

Zuv.mn
45 минутын өмнө

-Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг УИХ дэмжсэнгүй-

УИХ-ын чуулганаар Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэж, эцэслэн батлах эсэхээр санал хураахад 90 гишүүн оролцож, 61 гишүүн дэмжсэнээр хуулийн төсөл батлагдсангүй.

Уг хуулийг УИХ-ын гишүүн Н.Алтаншагай тэргүүтэй 20 гаруй гишүүн өргөн барьсан бөгөөд Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн УЦС, Сэлбэ дэд төв зэрэг чухал төслүүдийг ирээдүйтэй холбоотой чухал хууль байсан юм.

Ийм чухал хуулийн төсөл, дээр нь нийт гишүүдийн олонхын саналаар батлагдах ёстой байхад 90-хэн гишүүн хуралдаа сууж хариуцлагагүй хандлаа. 

Мөн УИХ-ын дарга ирц бүрдтэл хойшлуулсангүй, шууд санал хурааснаар унагалаа.

Ингэснээр Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл, Сэлбэ дэд төвийн төслүүд хугацаандаа ашиглалтад орох боломжгүй болж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна