Т.Аубакир: Ахмадуудын тэтгэврийг 1.5 сая болговол нийгмийн даатгалын тогтолцоо ШУУД СҮЙРНЭ

Т.Отгонсувд
39 минутын өмнө

Ахмадууд тэтгэврээ нэмүүлэхээр маргааш улс орон даяар жагсана гэдгээ илэрхийлээд буй. 

Уг асуудлаар Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакираас тодрууллаа.

Тэрбээр "Ахмадуудын тэтгэврийг 1.5 сая болговол нийгмийн даатгалын тогтолцоо шууд сүрйнэ. Ямар ч боломжгүй. Боломжтой гээд байгаа гишүүд ахмадуудад таалагдах гэж попрох биш шийдэл ярих хэрэгтэй. Би тэтгэврийн итгэлцүүрийг тэгшилнэ, инфляцтай нь уялдуулаад тэтгэвэр нэмнэ гэдгээ амлаж байна. Харин 1.5 сая болгоно гэж худлаа амлаж чадахгүй. Яг одоогийн байдлаар төсөвт нэмэх орон зай байхгүй. Нэмэх боломжтой гээд байгаа гишүүд эх үүсвэрийг нь хараад хэлээд өг" гэв.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.115.62
    44 минутын өмнө

    Эмч Багш нарын Цалинг нэмэхээр Даатгалын тогтолцоо сүйрэхгүй ээ, тэ, Энэ Новш үргэлж Залуугаара явахын нь харнаа,

    Хариулах