Т.Даваадалайгийн оронд А.Амартүвшинг томилохоор боллоо

Т.Отгонсувд
48 минутын өмнө

Нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Т.Даваадалай өөрийн хүсэлтээр ажлаа өгөхөөр болсон. 

Нийслэлийн төсөл хөтөлбөрүүдтэй холбоотой түүнд хэрэг үүсгэн шалгаж буй. Тодруулбал, Т.Даваадалайг эхнэрийнхээ үеэл дүүд 5.6 тэрбум, найзынхаа хамаарал бүхий хоёр аж, ахуйн нэгжид 709 сая төгрөг, эхнэрийнхээ хувьцаа эзэмшдэг компанид 47.9 сая төгрөг тус тус шилжүүлж, мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээлж байв.

Тэгвэл түүний оронд НЗД-ын орлогчоор ажиллах хүний томилогоо яригдаад хоёр долоо хоногийн хугацаа өнгөрөөд байна. 

Эцэст нь нийслэл дээрх улс төрийн тохиролцоо дуусч хүмүүсийн нэрс тодорхой болжээ. 

Тодруулбал, Т.Даваадалайгийн оронд А.Амартүвшинг, нэгдүгээр орлогчоор БЗД-ийн Засаг дарга Г.Жаргалсайханг томилохоор болжээ. 

Нийслэлийн засаг даргын орлогч нарын дарааллыг өөрчилж, Нийгмийн бодлого хариуцсан орлогчийг нэгдүгээр орлогч болгон БЗД-ийн Засаг дарга Г.Жаргалсайханг томилохоор болжээ. 

Харин Т.Даваадалайгийн хашиж байсан Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогчийг хоёрдугаар орлогч болгон А.Амартүвшинг томилохоор болсон байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна